Шууд Chart

Францын эрх баригчид онц байдлын дэглэмийн хугацааг сунгахыг санал болгож байна

2016-11-16 13:08:35

Францын  эрх баригчид улс  орон даяар тогтоосон онц  байдлын  дэглэмийн хугацааг  сунгах саналаа  парламентад өргөн бариад байна. Энэ тухай  Францын  Ерөнхий сайд Мануэль  Вальс мэдэгдсэн юм.  Тэрбээр   улс  оронд   террорист  аюулын  түвшин   өндөр  байгаагийн зэрэгцээ,  сонгуулийн өмнөх компани эхлэх  гэж  байна.  Дээр нь терроризм ардчилалд шууд заналхийлж  байгаа учир Франц улс  Ирак,  Сири дэх терроризмын эсрэг тэмцлээ  үргэлжлүүлэх  ёстой.  Ийм  шалтгаануудын  улмаас  онц байдлын  дэглэмийн хугацааг   сунгах  санал  оруулж  байгаагаа  Үндэсний  хурал  буюу Парламентын  доод  танхимын  чуулган  дээр  тайлбарласан  байна. 

Мөн тэрбээр Францын  хууль сахиулах байгууллагынхан  жихадуудыг байнга баривчилж,  дотоод  улс оронд  гарч  мэдэх  байсан  террорист халдлагуудыг  таслан зогсоож,  урьдчилан  сэргийлж  чадаж  байгааг  онцлон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 13-нд Парис  болон дагуул хотуудад  нь болсон террорист халдлагын дараагаар Францын  Ерөнхийлөгч  Франсуа Олландын санаачилгаар  улс  орон даяар  онц байдал зарласан юм. 

Түүнээс хойш гурван ч удаа хүчинтэй байх хугацааг  нь сунгаад  байгаа юм. Хамгийн сүүлд  буюу  өнгөрсөн долоодугаар сарын 20-нд Францын парламентын дээд танхимынхан онц байдлын хугацааг зургаан сараар сунгахаар шийдвэрлэсэн байна.   




Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Францын эрх баригчид онц байдлын дэглэмийн хугацааг сунгахыг санал болгож байна   
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй