Шууд Chart

Хиллари Клинтон авсан саналынхаа тоогоор Дональд Трампын урд бичигдэж байна

2016-11-16 15:21:52

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон өнгөрсөн 8-нд болсон сонгуулийн дүнгээр  сонгогчдын төлөөллийн саналаар  ялагдал хүлээсэн. 

Гэвч Хиллари Клинтон сонгогчдоос  авсан  саналын тоогоороо тэргүүлж  байна.  Тодруулбал, хатагтай Хиллари Дональд Трампаас нэг 1 саяар илүү  санал  авсан  байна.  Энэ нь зарим мужид гарсан сонгуулийн урьдчилсан саналыг  тоолсны  дараах дүн  юм байна.

Урьдчилсан байдлаар Хиллари Клинтоны  төлөө  Америкийн 61 сая 963 мянга, 234 сонгогч  саналаа өгсөн  байна. Харин Дональд Трампын төлөө саналаа өгсөн сонгогчийн тоо 60 сая 961 мянга 185 байгаа юм байна.

"Политико" сониноос  мэдээлж  байгаагаар  одоо хүртэл Вашингтон, Юта,  Калифорн муж дахь тооллого дуусаагүй байгаа аж. Мөн бүр дүнгээ  гаргаагүй байгаа муж нь  Мичиган  болж  байна. 

Гэхдээ  АНУ-ын Ерөнхийлөгчийг шууд санал хураалтаар сонгодоггүй. Муж  бүрээс   сенат,  төлөөлөгчдийн танхимд суудаг гишүүдийн тоотой тэнцэх сонгогчдын төлөөллийн саналаар Ерөнхийлөгч сонгогддог юм.  Тухайн мужид олонхийн санал  авсан  нэр дэвшигч  тэр  мужийн сонгогчдын төлөөллийн  саналыг  авна гэдэг зарчим хоёроос бусад мужид үйлчилдэг юм.

Тиймээс сонгогчдын шууд өгсөн саналаас бус сонгогчдын төлөөллийн дэмжлэгтэйгээр  ялалт байгуулах ёстой байдаг. Сонгуулийн  урьдчилсан дүнгээр Дональд Трамп  сонгогчдын нийт 538 төлөөллийн 290-ийнх нь саналыг авч ялалт байгуулчихаад байгаа юм.

Одоо ирэх сарын 19-нд муж бүрийн сонгогчдын төлөөлөл нийслэл Вашингтон хотноо саналаа өгөх ёстой юм. Харин АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр болно.

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Хиллари Клинтон авсан саналынхаа тоогоор Дональд Трампын урд бичигдэж байна   
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй