Шууд

Токиогийн тэнгэрийн мод

2017-01-03 13:55:40

Дэлхийн хамгийн өндөр “Токиогийн тэнгэрийн мод”-ыг нэг жилд 50.8 сая хүн очиж үздэг аж. “Токиогийн тэнгэрийн мод“-ны өндөр 634 м бөгөөд дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхагийн хувиар Гиннесийн дээд амжилтын номд орсон юм.

Цамхагийн антенн телевизийн цахим дохионуудыг дамжуулдаг бөгөөд гар утасны холбооны систем болон зүг чиг заах төхөөрөмжүүдийн үйлчилгээг хангадаг. “Токиогийн тэнгэрийн мод” нь 350 болон 450 метрийн хоёр том алсыг харах талбайтай. Үзэгчид цахилгаан шатаар 445 метрийн өндөр хүртэл гардаг юм.

Түүнээс дээш таван метрийг шилэн шатаар алхаж гардаг бөгөөд энэ хэсгийг “Тэнгэрийн аялал” гэж нэрлэдэг ажээ. Тус барилгыг ажиглалт судалгаа, шинжилгээ болон ресторан, телевизийн өргөн цацалтын зорилгоор ашигладаг байна.






















Токиогийн тэнгэрийн мод  
Үзсэн: 1013 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зараа [182.160.37.xxx] 2017-01-03 14:31
их сайхан ургасан мод байх юм байх гэж бодтол....
zzz [103.10.22.xxx] 2017-01-03 18:54
ih saihan barisan mod bdg bn shdee

Бидэнтэй нэгдээрэй