Шууд Chart

Ханилаад 82 жил болсон романтик хос

2017-01-04 12:00:00

Николас болон Рафаэла Ордез нарын хувьд 82  жил ханилсан романтик гэр бүл.  АНУ-ын Калифорни мужид амьдардаг бөгөөд саяхан гэр бүл болсныхоо 82 жилийн ойг тэмдэглэжээ. Өмнөхөн нь буюу  өнгөрсөн 10 дугаар сард Рафаэла Ордэзийн 100 насны ой тохиожээ. Хоёр азай буурал маань өдгөө ч хэн хэндээ хайраа илчлэхээс ичиж, нэрэлхдэггүй гэнэ.

Тэдний ач зээ нарын нэг болох Летика Ордез, "Хайр гэж ийм л байдаг байх. Энэ бол маш гайхалтай. Зураг бүрт нь тэд гар гараасаа барилцсан, эсвэл бие биенээ үнсэхийг завдаж буй байдал буусан байдаг" гэж ярьж байна. Тэрээр мөн "Бид аз жаргалтай гэр бүл. Бидний хувьд гэр бүл салалт гэдэг нь байж болшгүй зүйл. Гэр бүлийн харилцааг бэхжүүлэх нь бидний соёлын томоохон хэсэг юм" хэмээн нэмж хэлжээ.










Ханилаад 82 жил болсон романтик хос  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй