Шууд

Харбины олон улсын мөсөн наадмаас... /фото/

2017-01-06 11:15:06

Хятадын зүүн хойд мужийн Харбин хотын олон улсын 33 дахь удаагийн Өвлийн Мөсөн наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн байна. Харбины Мөсөн наадамд тавигдсан цас мөсөн сийлбэрүүд,  ялангуяа мөсөөр урласан Бээжин хотын үзэсгэлэнт Сүм болон Бурхан багшийн дүрийг үзэж сонирхохоор хотын иргэд болон гадны жуулчид гээд олон мянган хүн цугларсан аж.

Хэдийгээр хүйтний эрч чангарч ая тух муутай байгаа ч гэсэн иргэд бодит өндрөөс нь 10 дахин өндөр хэмжээтэй урлаж, өнгө өнгийн гэрлээ чимэглэсэн мөсөн хөшөө дурсгалуудыг шөнө дөлөөр ч үзэж сонирхож байгаа гэнэ. Мөсөн наадмын үеэр цас мөсний хот гэгддэг Харбин нь цас мөсний аялал жуулчлал, цас мөсний соёл, өнгө төрх, арилжаа худалдаа, спорт зэрэг олон төрлөөр үйл ажиллагаа зохион байгуулж, өвлийн жуулчдын сонирхлыг татдаг уламжлалтай. Мөн олон орны мөсөн сийлбэрчид цас мөсөөр урласан гайхалтай урлагийн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулдаг юм.









































Нийтэлсэн: Moнголын мэдээ

Харбины олон улсын мөсөн наадмаас... /фото/  
Үзсэн: 1409 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.55.184.xxx] 2017-01-07 09:13
манайх ч гэсэн дутахгүй юм чинь, мөсөөр зам тавьж чаддаг шүү дээ
od [59.153.113.xxx] 2017-01-07 06:41
unexeer gaixamshigtai.
Зочин [202.72.245.xxx] 2017-01-07 03:28
Yamar goe ym be
dd [202.179.31.xxx] 2017-01-06 14:50
ЮМ ХИЙНЭЭ ГЭЖ ЭНЭ ШҮҮ ДЭЭ ТАСАРЦАН ЮМ АА,

Бидэнтэй нэгдээрэй