Шууд

Р.Нургайв: Казакстаны иргэн болооч гэсэн ч эх орон минь Монгол учраас тийм сонирхол байхгүй

2017-01-11 13:04:29

Айшолпан охины тухай кино Монголд дөрөвдүгээр сард гарна 

Монголын ахуй, соёл, нүүдэлчин амьдралын өвөрмөц заншил гадныханд гайхагдсаар байна. Үүний нэгэн тод жишээ нь бүргэдчин охин Айшолпаны тухай баримтат кино юм. Монголын баруун хязгаарт, Алтайн уулсын бэлээр нутагтай казак үндэстний соёл уламжлалын нэгээхэн гайхамшгийг дэлхийд таниулж яваа энэ охиныг өнөөдөр хүмүүс андахгүй болжээ. Жирийн казак айлын охин аавтайгаа анд явж байгаа нь Монголд аялаж явсан Израйлын гэрэл зурагчны дуранд бууж, тэр нь цахим хуудаснаа нийтлэгдсэн нь дэлхийн сая, сая хүнд хүрсэн юм. Энэ учрал түүнийг Холливуд руу хөтөлсөн нь нэг талаар хувь заяаны бэлэг гэлтэй. Айшолпан болон түүний аав Р.Нургайвтай ярилцах завшаан бидэнд тохиолоо. 

-Казак түмний  бахархлуудын нэг нь бүргэдээрээ ан хийж, сүр хүчийг нь гайхуулахад оршдог гэдэг.  Байгалийн амьтныг  гаршуулж, ан хийх заншлын талаар ярилцлагаа эхлүүлье?

-Манай үндэстний  бүргэдээр ан хийдэг уламжлал 2000 жилийн түүхтэй. Нэг ёсондоо эрт дээр үеэс уламжилсаар өнөөг хүрсэн гэсэн үг. Өвөг дээдсийн маань үед  ядуу борог амьдралтай нь    бүргэдээр ан бариулаад, ар гэрээ  тэжээдэг байсан байгаа юм. Харин  баян хүмүүс  зугаа цэнгэлээ болгож , тансаглах  сонирхлоор  бүргэдийг барьдаг байсан. Ер нь бол  эр хүний хамгийн дуртай ажил ан авлах байдаг. Ан хийхэд  эр хүний хийморь сэргэдэг гэж ярьдаг шүү дээ. Казак үндэстнүүдийнг хувьд  бүргэдийг илүү үздэг. Бүргэдээрээ гайхуулдаг. Одоо бол сайн бүргэд саяас  илүү үнэтэй. Ялангуяа бэлтэй хүмүүс гоё ганган хувцас өмсөж, сайхан морь унаад, найз нөхдийн хамт зугаалж, тансаглаад явдаг. Дээр үед ч тийм л байсан.

-Бүргэдийг өөртөө дасгаж, ан бариулах хүртэл хугацаа их шаарддаг уу?

-Бүргэд хүнд их амархан дасдаг. Тийм ч учраас ойр байж чаддаг онцлогтой. Гэтэл чонын бэлтрэг хүнд тийм амархан дасдаггүй. Бүргэд хүнд дасаад ирэхээрээ эзэндээ их  хайртай болно. Бүргэдийг бүр жаахан байхад нь үүрнээс нь  авч дасгавал илүү үр дүнтэй.  Бүргэдийг барьдаг хоёр арга бий. Нэг нь нялх байхад нь үүрнээс нь авах, нөгөө нь нэг, хоёр нас хүрсэн  зэрлэг бүргэдийг хавхаар барих арга л даа. Зэрлэг бүргэдийг хавхаар  барих амаргүй. Арга ухаан их шаардана. Тэднийг хавхаар барихдаа бүргэд байрлаж болох газрыг баримжаалж,  хар хэрээ  юм уу, бүргэдийн чихмэл оёод туулай, эсвэл үнэгний  чихмэлтэй  зэрэгцүүлээд  хавхны ойролцоо  тавина. Нөгөө чихмэлийг   бүргэд  хоол минь байна гэж хараад,  идэх гэхэд нь гэнэдүүлж барьдаг юм. Хавхаараа шүү дээ. Чихмэлийг  хавхнаас уясан уяа чанга болохоор  бүргэд  амархан баригддаг. Бид бүргэдийг  голдуу  үүрнээс авдаг. Сургахад илүү  амархан болохоор тэр л дээ. Харин зэрлэг  бүргэдийг  сургах  их хэцүү. Бүргэдийг өвлийн цагт өдөрт нэг л удаа хооллоно. Дэглэм нь  хурдан морь сойхтой төстэй. Бүргэдээр 10 дугаар сараас эхлээд  хоёрдугаар сарын  15 хүртэл ан бариулдаг. Яагаад гэвэл энэ хугацаанаас  хойш  өөрөөр хэлбэл, хаврын цагт  бүх ан амьтан төллөж, үсээ хаядаг учир  бүргэдээр ан хийлгэдэггүй. Хоёрдугаар сарын 15-наас хойш зунжин тарга тэвээрэг авахуулдаг.  Энэ үедээ бүргэд хуучин үсээ хаяж дуусаад, шинэ үс нь гараад ирэхээр өнгө зүс ордог.  Зуны цагт бүргэдийг гурав  хоногт нэг удаа хооллоно. Энэ үедээ нэг туулай бүтнээр нь өгдөг. Идсэн хоол нь шингэдэггүй учраас гурав хоногийн дараа хоол өгдөг байхгүй юу. Хоол нь шингээгүй үед юу ч өгсөн идэхгүй. Өвлийн цагт бүргэд ан хийгээд туранхай байдаг учир өдөрт нэг удаа туулай юм уу, үнэгний 500 грамм мах өгдөг.

-Өвөл нь өөрөө хоолоо барьж иддэг гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав . Өөрөө л хоолоо барина. Ер нь бол өөрийнх нь барьсан ангаар л хооллоно шүү дээ. Дээр нь өвөл ан хийхэд хамгийн тохиромжтой цаг. Яагаад гэвэл  үргээлгэний хүнд  ангийн мөр илүү  сайн харагддаг болохооор  цас ихтэй байх тусмаа ангаа сайн барьдаг.

-Олон жил ан хийсний хувьд хаана ан элбэг байдгийг анддаггүй л болов уу?

-Баян-Өлгий аймаг ерөнхийдөө уулархаг болохоор ан элбэгтэй. Бүх ан амьтан бий. Өдөрт  нэгээс хоёр үнэг заавал харагдана. Бүргэдийн ан хийхэд доод тал нь 40 километр замыг мориор туулах болдог. Уулаа бүтэн тойрч явах үе ч байна. Гэхдээ тааралдсан уул болгонд үнэг байдаггүй. Миний хувьд өвөг дээдсээсээ эхлээд насаараа бүргэдийн ан хийсэн болохоор хаана ан ихтэй гээд газар нутгаа алган дээрээ байгаа юм шиг мэднэ. Үр хүүхдүүддээ ч мэдсэн сурсан бүхнээ өвлүүлнэ гэж боддог.

Бүргэдийн ан хийхэд доод тал нь 40 километр замыг мориор туулах болдог.

-Таны хувьд бүргэдчин болоод агнасан хамгийн том ан юу байв?

-Хамгийн том ан гэвэл чоно юм даа. Бүргэдтэйгээ ганцаараа чоно агнана гэвэл  барагтай  дийлэхгүй шүү. Хоёр бүргэдчин чоно агнана гэвэл өөр хэрэг. Гэхдээ  аавын  маань сургасан бүргэд  дээхнэ үед ганцаараа чоно барьсан тохиолдол бий. Миний хувьд чонотой цөөнгүй тааралддаг ч барьсан чоноо голдуу алдчихдаг байсан. Би энэ жил 46-тай. 30 гаруй жил ан хийхдээ ганцхан удаа л дүүтэйгээ хамт хоёр бүргэдтэй явж байгаад зэрлэг чоно агнасан.  

-Ер нь бүргэдийн ан барьдаг гол арга нь юу байдаг юм бол?

-Дүүтэйгээ хамт  чоно агнахдаа  харсан юм. Манай бүргэд эхлээд чоно руу дайрахдаа хошуугаараа хатгаж, хамраараа амьсгалыг нь боож тамирдуулсан хэрнээ хариугүй алдчих гээд ноцолдож байх хооронд  нь дүүгийн бүргэд уушги руу нь сүлбэж амийг нь тасалж байсан юм. Хамгийн гол зэвсэг нь хоёр хөл нь шүү дээ.

-Удмаараа бүргэдийн анчин гэж та хэлсэн. Байгалийн хишигт шүтэж явдаг монгол ухаанаар ан амьтнаа хайрлах, өсгөх ухааныг эцэг өвгөдөөсөө уламжилсан нь лавтай?

-Аравдугаар сард ангийн үс гүйцэж, хоёрдугаар сарын дунд үеэс  үржил нь явагдах үед ан агнахаа  зогсоодог гэж би дээр хэлсэн дээ. Ид ангийн үеэр  ч бид  өдөр бүр анд гардаггүй. Долоо  хоногтоо гурав, дөрвөн  удаа л  явдаг. Яагаад гэвэл бидэнд  ангаа  хайрлах сэтгэл байдаг болохоор харсан бүхнээ бариад байдаггүй. Бас удмыг нь таслахгүй гэдэг ухаан ч байгаа.

-Санаандгүй үйлдлээсээ болж үр төлийг нь өнчрүүлсэн харамсмаар тохиолдол гардаг байв уу?

-Тийм тохиолдол бий. Амьтдын  ид гөлөглөдөг  үе нь  намар цаг. Амьтан  ч бас  үр зулзагаа хамгаалдаг. Үүрэн дээр нь санаандгүй яваад очихоор дуу авиа гаргаад эхэлдэг нь  битгий аваач ээ гэж байгаа юм шиг санагдуулдаг.

-Ийм тохиолдол танд олон таарсан уу?

-Олон. Би нэг удаа мал хариулж яваад чонын үүртэй таарч байсан юм. Тэгээд хэдэн бэлтрэг байна гэж сонирхоод харсан чинь дээрээс чоно улих дуу сонсогдсон. Тэр зүг рүү хартал нэг гичий чоно бараг хажууханд, ердөө 200-аад метр газар ирчихсэн байсан. Тэгэхээр нь өрөвдөөд бушуухан яваад өгсөн.

-Бүргэдээ сургаж, өөртөө дасгах үедээ амьтныг илүү хайрлах сэтгэлтэй болдог байх?

 -Ямар ч амьтан өөрийг нь  хайрлахад  биднийг адилхан ойлгож хайрладаг. Би гэрийнхээ ойр орчинд байгаа ан амьтанд гар хүрч үзээгүй.  Явдаг жимийнх нь дагуу мах тавих зэргээр заримд нь хоол хүртэл бэлдэж тавьдаг.  Идчихээд  л яваад өгнө. Яаж мэддэг вэ гэхээр  мөр нь байж байдаг юм. Ямар ч амьтан ээлтэй хандвал, ялангуяа үнэг хүнд  амархан дасдаг. Тэд хүнд дасахаараа холдож явдаггүй. Айшолпаны зураг интернэтэд тавигдсанаас хойш манайд жуулчин их ирдэг  болсон. Тэд байгалийн амьтныг дэргэдээс нь харахыг илүү хүсдэг. Тэгээд ч тэр үү манай гэрийн ойролцоо байгаа амьтдыг хараад баярладаг.

Айшолпаны зураг интернэтэд тавигдсанаас хойш манайд жуулчин их ирдэг  болсон

-Та бүргэдийн зан аашийг сайн мэддэг үү. Тухайлбал, дэгдээхэй байхдаа ямар байдаг, хүнд  дасахаараа, бас ан хийгээд ирэхээрээ ямар араншин гаргадгийг нь гэх зэргээр?  

-Дэгдээхэй байхдаа их чанга, ууртай байдаг. Ан бариулж сургаад, хүний гар дээр ирдэг болохоороо аяндаа номхордог. Ялангуяа анх сургаж байхад ааш нь олдохгүй их хэцүү. Миний гар дээр байгаа бүх сорви зэрлэг бүргэд сургаж байхдаа олсон сорви. /үзүүлэв/

-Өө бүр нэвт хаздаг байх нь ээ. Яаж байгаад уруулчихдаг юм бэ?

-Тийм ээ. Хошуу нь нэвт орчихдог юм. Бид хумсаар нь уруулахгүй гээд  том бээлий өмсдөг.

-Хамгаалдаг бээлий нь их л бөх эд шиг харагдсан. Юугаар хийсэн бээлий вэ?

-Үхрийн арьсыг элдэж боловсруулаад хийдэг. Их бөх. Түүнийг нэвт хазах тохиолдол ч байдаг.

-Хошуу нь их хурц байх нь ээ?

-Их хурц. Тэрүүгээрээ тоншоод авдаг. Зэрлэг  бүргэд их хэцүү. Уурлахаараа хошуугаараа хатгана, эсвэл хумсаараа базна. Гэхдээ бүргэдийн хумс ямар нэгэн хор нөлөө байхгүй, шарх нь тэр даруйдаа эдгэдэг.

-Эзнээсээ өөр  хүнд бас ширүүн үү?

-Их ууртай. Эзнээсээ өөр хүн рүү дайрна.

-Бүргэд шувууны бэлгэдэл нь  юу байдаг юм бол. Ялангуяа казак түмний хувьд?

-Өвөг эцэг маань их ядуу хүн байж л дээ. Ядуугаасаа болоод гэрлэж чадахгүй явж байхад ах нь тусалсан түүх их сонирхолтой байдаг. Ах нь  бүргэдийн андаа гаргуун нэгэн байсан. Тухайн үед   нутаг усныхан нь дандаа аргалын төл, янгир барьдаг анд гаргуун нэгэн бүргэдийг барьж авах гээд чадахгүй байгаа тухай цуу яриа гарч л дээ. Тэр нь явсаар нэгэн баяны чихэнд хүрч, энэ бүргэдийг барьж өгсөн хүнд юу хүссэнийг нь  өгнө гэж нөгөө  баян ам гарчээ. Тэр бүргэд  ахынх нь  хавханд орсон байгаа юм. Гэтэл ах нь тэр бүргэдийг баянд бэлэглээд , том охиныг  чинь дүүдээ эхнэр болгож өгмөөр байна. Та өгөх эсэхээ өөрөө шийд гэж л дээ. Баян зөвшөөрсөн. Энэ бүргэдийн ачаар одоо хүртэл манай удмыг сайн сайхан дагаж явдаг гэж би боддог.

-Тэгэхээр сайн сайхан бүхнийг бүргэд дагуулдаг гэж та бэлгэшээдэг байх нь ээ?

-Сайн бүргэд маань сайн хүнийг авч ирсэн гэж бэлгэшээдэг. Тэр бүргэд жирийн бүргэд биш л дээ. Яаж ч бодсон бүргэдийг хүнээр солино гэдэг  хэцүү шүү дээ. Охиноо өгсөн тэр баян хүн их сайн удамтай байсан гэж боддог. Баяны охин нь манай аавын аавтай ханилаад, зургаан  эрэгтэй хүүхэд төрүүлж тэд бүгдээрээ бүргэдчин болсон. Бүргэдийнхээ ачаар би дэлхийг тойрсон. Америкийн бүх улсыг үзлээ. Канадыг үзлээ. Дубайг үзлээ. Казакстан, Киргизстан гээд яваагүй газар байхгүй гэхэд болно.

-Тухайлбал, танай удамд дурсаж яримаар домог шиг сайхан ямар бүргэд байв?

-Сайн, сайн бүргэдүүд байсан. Гэхдээ бид бүргэдийг  олон жил хажуудаа байлгадаггүй. Дэгдээхэй байхад үүрнээс нь аваад хамгийн удаандаа 6 настайд нь байгальд тавьдаг. Яагаад гэвэл бүргэд дөрвөн нас хүрээд үржлийнх нь цаг болдог. Өөрөөр хэлбэл, үржлийн насанд нь байгальд тавьж байна гэсэн үг.  

-Ер нь бүргэд байгальд ямар ашиг, үүрэгтэй амьтан бэ?

-Ашигтай. Байгаль дээрх мал, амьтны сэгийг  бүгдийг нь  иддэг. Чоно болохоор мал руу орохдоо өвчтэй, гэмтэлтэй малыг иддэг. Өвчин тараахгүйн тулд бурхнаас тэгж зохицуулсан гэж боддог. Гэтэл бүргэд бас муу өвчтэй анг барьж байдаг. Ер нь бол бүргэд тэнгэрт нисч байхдаа их гоё харагддаг. Тэр тусмаа өндөр хадан дээр төрсөн дэгдээхэйг харна гэдэг жирийн нэгэн жуулчинд бол олдошгүй боломж. Байгаль маань хүртэл сайхан шүү дээ.

Бүргэд тэнгэрт нисч байхдаа их гоё харагддаг

-Анд тавихаасаа өмнө бүргэдийн нүдийг боодог нь ямар учиртай вэ?

 -Бүргэд их хөдөлгөөнтэй шүү дээ. Хамаагүй хөдөлнө. Наад зах нь гар малтаад зүгээр суудаггүй. Харин малгай өмсгөчихөөр зүгээр болчихдог.

-Бүргэд эзнээ яаж танидаг юм бол?

-Хөлийн алхаагаар нь танидаг. Танингуутаа дуу гаргадаг. Тухайлбал, өндөр уулнаас 10 бүргэдчин бүргэдээ тавиад, хэдэн километрийн  цаанаас хашгираад дуудахаар яг эзэн дээрээ л ирцгээдэг. Бусад хүн дээр очихгүй. Тэгэхээр дуугаар нь  бас эзнээ  танидаг байгаа биз.

-Дайчин, эрэлхэг зоригтой хүмүүсийг бүргэдтэй зүйрлэдэг. Энэ  талаас нь бодсон ч бүргэдийн ан яах аргагүй эр хүний ажил. Гэтэл охин тань үүнд маш их сонирхолтой. Байгалийн шалгаралд, хүнд хэцүү  нөхцөлд  хийдэг бүргэдийн ан гоё сайхнаараа байх ёстой эмэгтэй  хүнд тохирохгүй ажил гэж охиноо хориглож үзсэн үү?

-Би анхнаас нь хориглоогүй. Яагаад гэвэл том хүү маань бүргэдчин байж байгаад цэрэгт явсан. Нэг жил цэргийн алба хаагаад, хоёр жил гэрээт цэрэг болоод цэргийн хүн болсон. Тэр хооронд бүргэдийн анг Айшолпанд сургасан. Охин маань өөрөө ч их дуртай байсан. Багаасаа намайг дагаж явах дуртай байсан болоод ч тэр үү би бүргэдчин болъё гээд шалаад байхаар нь дургүйцээгүй. Бид чинь удмаараа л бүргэдчид шүү дээ. Үнэндээ бол дурлаад байхаар нь хориглоогүй юм. Уг нь бүргэдийн  ан хийхэд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй шүү дээ. Эмэгтэй хүн зөвхөн гэрийн ажил хийх ёстой гэдэг уламжлалт үзэл байна л даа. Миний хувьд эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй байх ёстой гэж үздэг. Хүүхдэд орчин бас нөлөөлдөг. Хоёрдугаар сарын дунд үеэс хойш бүргэдээ гэртээ байлгадаг юм. Тийм учраас охин маань жаахан байхаасаа л гэртээ бүргэдтэйгээ байсан  болохоор бүргэдэд хайртай байхаас аргагүй. Байнга л хажууд нь оччихсон толгойг нь  илээд, эсвэл юм яриад сууж байгаа харагддаг байсан. Тэгээд намайг гарч орох, бүргэдээ хооллох гээд ажлаа амжуулж явахад байнга дагаастай явдаг байлаа.  

Эмэгтэй хүүхэд найман кг жинтэй бүргэдийг гар дээрээ суулгаад, морин дээр явна гэдэг хэцүү.

-Хэдэн настайгаасаа таныг дагаж эхэлсэн бэ?

-10 настайгаасаа. Айшолпан маань  2003 онд  ууган хүүхдээс маань  10 жилийн дараа төрсөн юм.    

-Тэгээд л эрхлүүлж  байнга хажуудаа авч  явдаг байсан байх нь ээ?

-Тийм гэж хэлэхэд болно оо. Охиноо анх Монгол сургуульд оруулахдаа эрдэм номтой сайн хүн болоосой гэж бодсон. Би өөрөө зургаадугаар ангиа төгсөөд л мал маллаж, бүргэдийн ангаа хийсэн. Цэргийн албаа гурван  жил хаахдаа  ч бас л адуу малласан болохоор монгол хэлээ сайн сураагүй.  Өөрөө  боловсрол эзэмшиж чадаагүй болохоороо хүүхдүүдээ  боловсрол эзэмшээсэй, хэлээ сайн сураасай гэж боддог. Айшолпаны хувьд  Баян-Өлгийн дунд сургуульд сурч байгаад дараа нь Монгол-Туркийн  хамтарсан сургуульд суралцсан. Одоо “Зайт” гэдэг хувийн сургуульд ороод англи, монгол хэлээ сайн сурч байгаа.

-Бүргэдийг анд сургахад хөдөлмөрч тэвчээртэй занд сургадаг уу?

-Тэгэлгүй яахав. Маш их. Хүүхэд, тэр дундаа эмэгтэй хүүхэд найман кг жинтэй бүргэдийг гар дээрээ суулгаад, морин дээр явна гэдэг хэцүү. Манай байгаль бас хатуу. Өвөлдөө 40 хэм хүйтэрдэг. Тийм нөхцөлд өдөртөө арваад цаг морь унаад, бүргэдээ авч  явна гэдэг тийм ч амар зүйл биш. Өглөө яваад оройдоо л гэрийн бараа хардаг. Хоол идэхгүй явах үе ч бий. Айшолпан тэр их хүйтэнд эмэгтэй хүүхэд гэхэд багагүй тэвчээр гаргадаг. Бүргэдийн үүр их өндөр, бас цас ихтэй учир халтирч унах аюул бий. Хаднаас  унаж  бэртэх  магадлал ч их. Тийм болохоор охиноо  анд дагуулж явахдаа  хараагаа салгадаггүй. Зан аашийн хувьд охин маань их даруу. Дээр нь их тайван.  Бас толгой  сайтай. Ээж нь тийм хүн л дээ. Манай  гэрийн хүний аав Баян-Өлгий аймгийн  Намын хороонд  олон жил ажилласан их том хүн байсан.

-Хол явлаа гэхэд гэртээ ирж амжихгүй хээр хонох үе байдаг уу?

-Байна аа. Гэхдээ замд тааралдсан айлдаа хонодог.

-Наад зах нь морь унахдаа сайн байх хэрэгтэй  байх. Айшолпаныг моринд сайн гэж сонссон?  

-Охин маань хөдөө  малын захад  өссөн учраас багаасаа морь унаж сурсан. Зургаан настайгаасаа найм хүртлээ хурдны морь унасан гээд бодохгүй юу. Бүргэдийн ан хийхэд хамгийн гол нь моринд сайн байх хэрэгтэй байдаг.

Охин маань хөдөө  малын захад  өссөн учраас багаасаа морь унаж сурсан.

-Танайх мал ихтэй юу?

-Миний аав мянгат малчин хүн. Би ч бас аймгийн сайн малчин. Манайх 800-гаад малтай. 20-иод тэмээ, хоёр азарга адуутай. Бусад нь хонь, ямаа.

-Аймгийн төвөөсөө хэр зайтай байдаг вэ?  

-Аймгийн төвөөс 40 км зайтай. Энэ газар өвөг эцгээсээ идээшиж, ирсэн нутаг. Нутгийн маань  Цамбагарав уул Монголын хоёр дахь том уул байгаа юм. Цамбагарав уул маань ан амьтан ихтэй.

-Голдуу тэр хавиасаа бүргэдийн  ан хийх үү?

-Тийм ээ.

 -Өвөг дээдсийн нутаг гэхээр  олон  жилийн түүх  ярих нь ээ?

-Миний аав 60 жил энэ  нутагтаа амьдарсан. Одоо бид залгамжлаад явж байна.

-2013 онд Израйлын зурагчин Ашэр Свиденски Монголд ирээд охины чинь зургийг авсан явдал дэлхийд Монголыг сурталчлах сайхан боломжийг авчирсан. Олон зуун сая хэрэглэгчтэй гэрэл зургийн “instagam” сайтын 2014 оны шилдэг 30 зургийн нэгээр шалгарсныг санаж байна?

-Айшолпаныг  бүргэдийн анд дагуулаад явж байсан чинь Ашэр гэдэг хүн  бидэнтэй уулзаад  зураг аваад явсан. Маш өндөр уулан дээр гарч бүргэдээ дуудаж гар дээрээ суулгах,чимээ өгч ан руу гэтэж байгаа зэргээр нэлээд хэдэн зураг авахуулсан. Зураг аваад явахдаа эрчүүдийн дунд  яагаад ганцхан охин бүргэдийн ан хийж байгаа нь сонирхолтой санагдсан  гэж хэлсэн. Сайтад охиныхоо  зургуудыг тавигдсаныг бид мэдээгүй. Хүмүүс хэлсэн.

-Одоо бүргэдээр ан хийдэг хүн хэр олон байдаг вэ?

-Цөөрөөд байгаа. Сүүлийн үеийн залуус  бүргэдээр ан хийхээсээ илүү хот суурин  газар амьдарч, машинтай болох сонирхолтой болсон. Одоо бол анчин удамтай хүмүүс нь бүргэдийг барьж байна. Охины маань тоглосон  кино гадаадад гарснаас хойш янз бүрийн санал ирж байна. Охинтойгоо  Казакстанд очиж иргэн нь болоод бидний нэрийг гаргаач гэдэг санал хүртэл ирж байсан. Бидэнд тийм сонирхол байхгүй. Бид хэдийгээр казак үндэстэн ч Монголд төрж өссөн, монгол цустай хүмүүс . Миний өвөг дээдэс бас энд төрж, өссөн. Тиймээс Монголоороо, төрсөн нутгаараа бахархдаг. Монголдоо амьдарч байгаад энэ сайхан боломжийг бурханы хишгээр олж авсан. Тэрийг хэзээ ч мартахгүй.

Н.Aйшолпан: Отто Белл миний тоглосон киноноос гадна нэг баримтат киног 2 сая ам.доллараар зарсан гэсэн

-Ашэрийн гэрэл зургийн сурвалжлага Америкийн нэртэй кино компанийн анхаарлыг татаж “Бүргэдийн анчин охин” нэртэй баримтат кино гарсан. Чиний хувьд гэнэтийн санагдсан уу?

-Отто  Белл гэдэг хүн аав бид хоёртой уулзаад бүргэдийн ангийн тухай  кинонд намайг тоглуулмаар байна гэхэд нь зөвшөөрч гэрээ хийсэн. Анх зураг маань гадаадын сайтад гарсны дараа сонин, сайт, телевизээс ярилцлага авахад биеэ бариад, ичээд, жаахан хэцүү байсан. Харин кинонд тоглосны дараа арай л гайгүй болсон байсан. Кинонд бүргэдийг үүрнээс нь авахаас эхлээд ан барих хүртэл, мөн үхэр саах, цагаан идээ хийх зэргээр  ээждээ туслах, сургуульдаа явах гээд  миний амьдралыг байгаа чигээр нь оруулсан. Дээр нь аавтайгаа хамт тоглосон болохоор  хэцүү байгаагүй. Гэхдээ хунгарласан их цасан дунд хөл шигдээд сайн явж чадахгүй байгаагаас эхлээд  шантармаар  үе  их байсан.  Киноны зургийг хоёр жил авсан. Бахгалга гээд өндөр ууланд очиж зураг авсан. Тэнд ан ихтэй. Зураг авалтын үед бүргэд маань гурван  үнэг барьсан. Ид өвлийн хүйтнээр олон хоног зураг аваад ч тэр үү, зураг авалтын хүмүүс их даарсан харагдаж байсан шүү.

-Хоёр жил кино зураг авахуулна гэдэг багагүй хугацаа. Энэ хооронд хичээл завсардахаас эхлээд орхигдсон зүйл их гарсан уу. Яаж зохицуулж байсан бэ?

-Хичээлдээ очихгүй үе байсан ч багш нартайгаа ярьж, давтлага авах, оройн цагаар хичээллэх зэргээр нөхдөг байсан. Хоцорсон хичээлээ нөхөх гээд ихэнхдээ завгүй байдаг.

-Кинонд тоглохдоо бүргэдээ үүрнээс нь барьсан гэлээ. Бүргэдийн үүр их өндөрт, эгц цавчим уул,  хаданд байдаг гэсэн. Дэгдээхэйг нь  авах их л амь өрссөн ажил санагдаад байх юм?

-Бүргэдээ  18 метрийн өндрөөс бууж авсан. Өндөр дээрээс доошоо харахад анхандаа толгой эргэдэг. Энэ үедээ аргамжаа хэрэглэхгүй бол болдоггүй.  Аргамжааг үхрийн сураар хийдэг. Аргамжаагаараа доошоо бууж, дэгдээхэйг үүрнээс нь аваад, аргамжааныхаа үзүүрт  уяад би өөрөө хамт гардаг. Аав маань болохоор дээрээс аргамжаагаа унжуулж, татаж авдаг. Кинонд тоглохдоо     бүргэдийн баярт анх удаа орсон. Тэмцээнд нь түрүүлээд анхандаа нэг л итгэж өгөхгүй байсан.

-Яагаад?

-Урьд  нь тэмцээнд ер орж байгаагүй. Бүргэдийн баярын тэмцээн  есөн шүүгчтэй. Тэд шилдэг  бүргэдчинийг бүргэдтэйгээ харьцаж байгаа байдал, хувцаслалт, ан бариулж байгаа зэргээр нь шалгаруулдаг. Миний бүргэд  яагаад ч юм тавхан секундын дотор гар дээр  ирж өмнөх амжилтыг эвдсэн. Тэгж хурдан ирнэ гэж бодоогүй. Аав маань урьд нь бүргэдийн баярт түрүүлэхэд бүргэд нь 12 секундэд ирж байсан гэсэн. Дараа нь  морьтой хүн туулайны арьсан ширдэг чирж явахад  нь бүргэд маань тэр арьсан дээр бас буух ёстой. Гэтэл тэр ширдэг дээр зургаан секундэд сууж бас  рекорд тогтоосон. Тэгээд түрүүлсэн гэдгээ сонсоход уйлмаар ч юм шиг болоод байсан.

-Яагаад заавал бүргэдийн ан хийх болсон тухайгаа сонирхуулаач ?

-Манай гэрт дандаа л бүргэд байдаг болохоор би бүргэдэд их хайртай. Нэг л дотно байдаг юм. Бүргэд их хөөрхөн амьтан. Ялангуяа нүд нь. Хоолоо идэх болохоороо  баярлаж байгаа нь хүртэл андашгүй. Нүд нь гялалзаад ирдэг. Ах цэрэгт явахад бүргэд нь үлдсэн. Тэгэхэд нь би ахын бүргэдээр ан хийж үзье гэж аавыгаа зөндөө ятгасан. Дараа нь бүргэд барьж үзье гэж гуйхад аав  зөвшөөрсөн. Тэр цагаас хойш би бүргэдийн ан хийдэг болсон.

Манай гэрт дандаа л бүргэд байдаг болохоор би бүргэдэд их хайртай

-Чиний хувьд гэрийн ажил хийхээс илүү аавыгаа дагаж анд явах нь сонирхолтой байдаг уу?

-Гэрийн ажлаа ч хийнэ. Аавтайгаа ч анд явна. Айлын том охин болохоор ээждээ аль болох туслахыг хичээдэг. Аав маань чухал анд явахдаа  намайг дөнгөж амраад ирсэн үе таарвал хичээлээ хийгээд ядарсан байгаа гэртээ үлд гэдэг. Миний хувьд анд явалгүй гэртээ үлдэхэд ээж маань аймаг руу явсан үе таарвал гэрийнхээ бүхий л ажлыг хийдэг.

 -Өвлийн тэсгим хүйтэнд бүргэдийн ан хийхэд хамгийн хэцүү нь юу вэ?

-Хүйтэн нь хэцүү.  Эхний үедээ  даардаг байсан. Сүүлдээ дасдаг. Бас халтирахаас айдаг. Хэвгий газар их  болохоор  морины  хөл  халтирах гээд байдаг юм. Анд явахад ядрах нь гайгүй. Харин кинонд тоглох үед олон цагаар явахад их ядарсан. Гэхдээ л бүргэдтэйгээ ан хийхэд цаанаа л нэг гоё.

-Юу нь гоё вэ?

-Ангаа барьчихаад  жигтэйхэн баярлаж байгааг нь харахад өхөөрдмөөр байдаг. Бүргэдээ ан барьж байгааг нь харахад бахархмаар ч амьтны амь хороож байгааг нь бодохоор  муухай санагддаг. Заримдаа айх үе ч бий. Нэг удаа чоно барихад нь их айсан. Айсандаа болоод сайн ойртож очоогүй. Бүргэд маш хурц хараатай. Нэг километрийн өндөрт нисч байхдаа үнэг, хярс харагдах л юм бол шууд дайрдаг. Бүргэдийнхээ агнасан  туулай, үнэг, хярсны  арьсаар малгай, дээл, гутал гээд  бараг бүх хувцсаа оёж өмсдөг. Шувууны  арьсаар ч бас хувцас оёдог. Голдуу үнэгний арьсаар хувцас оёдог. Ээж маань надад ангийн арьсаар маш их хувцас оёж өгсөн. Киноныхоо нээлтэд явахдаа  Америкт, Дубайд аялахдаа ээжийнхээ оёсон казак үндэсний хатгамалтай хувцсаар гоёсон. Ээж маань бүгдийг нь гараараа оёдог.

-Чи  ээжээсээ  оёдол үйл сурч байна уу. Казак охид багаасаа үйлэнд уран болдог гэж  сонссон юм байна?

-Юм оёход  нь ээждээ тусладаг. Ялангуяа хатгамал хатгахад нь. Ээж маань зөвхөн миний хувцсыг гурван сар оёдог. Анд явахдаа ээжийнхээ  оёсон  арьсан нөмрөг, дах, үнэгэн малгайг өмсөхөд их дулаахан байдаг юм.

-Ан хийснийхээ дараа бүргэд чинь их ядарсан байдаг уу?

-Тийм ээ. Ядраад тэр үү ууртай байдаг. Бас ан бариагүй үедээ уурлана. Тэр үед нь хоолыг нь өгч аргаддаг. Ан хийгээгүй үедээ гэрийнхээ хананаас уяад гэртээ байлгадаг байхгүй юу. Санасан үедээ андашгүй. Нүд нь гялалзаад дуу гаргаад, толгойгоо өгөөд эрхлээд байдаг юм.  Би ч  бас  амралтаараа ирэхдээ бүргэдээ  саначихсан байдаг. Урт амралтаар л надад бүргэдийн ан хийх боломж олддог байсан. Миний хувьд тэр цаг мөчийг тэсэн ядан хүлээдэг. Аавтайгаа анд явах хүсэл  их байдаг ч хичээл маань гол зүйл болохоор ямар ч аргагүй байдаг.

-Чиний бүргэд “Цагаан өд” нэртэй гэл үү. Өхөөрдөж өгсөн нэр үү?

-Тийм ээ. Нуруун дээр  нь өд байдаг болохоор тэгж нэрлэсэн. Тэр өд нь их сондгой харагддаг. Ийм шинж тэмдэг сайн бүргэдэд байдаг гэж аав, ээж хоёр маань хэлсэн. 

-Хамгийн анх Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод  олон улсын шувууны анчдын наадамд  аавтайгаа оролцсон. Тэнд ирсэн зочид чиний талаар илүү сонирхсон болов уу?

-Тэнд 78 улсын  анчид ирсэн. Бүгдтэй нь танилцсан. Тэд  шонхор, харцага барьдаг анчид байсан. Тэдний яриа их сонирхолтой. Зарим нь шувууныхаа хөлний сарвуу бүрийг хамгаалж тусгай ороолтоор ороодог гэх зэргээр шувуугаа яаж хайрлаж, хамгаалдаг тухайгаа ярьсан. Намайг хараад   ийм жаахан охин бүргэдээр ан хийдэг гэж үү гээд  маш их гайхаж, зүүдэнд ч орохгүй байх гээд толгой сэгсэрч байсан. Бас бид одооноос хүүхдүүдээ анд сургах хэрэгтэй юм байна гэж олон хүн  хэлж байсан. Тэд  бэлэг дурсгалаас гадна мөнгө хүртэл өгсөн. Зарим нь одоо ч холбоотой байдаг.

 -Америкт болдог “Сандэнс”кино наадмаар чиний бүргэдтэйгээ тоглосон киноны анхны нээлт болсон. Тэнд очиход бүх юм нь сонин содон байсан уу?

 -Улаан хивсэн дээр явах их сонин байсан. Нэг л итгэмээргүй. Зурагтаар л  харж байснаас тэгж алхана гэж зүүдлээгүй. Тэр үеэр хүмүүс бидэнтэй зураг их авахуулж байсан.

-Мөн Канад, Дубай гээд хэд хэдэн  улсад “Бүргэдийн  анчин охин” баримтат киноныхоо нээлтэд оролцсон байх аа?

-Өнгөрсөн намар Канад руу киноныхоо нээлтэд аав, ээж хоёрыгоо дагуулж явсан. Тэнд манай Монголын элчин сайд их сайхан хүлээж авсан. Биднийг киноны нээлт дуусаад гарч явахад Холливудын алдартай жүжигчин Леонардо де Каприогийн аав, ээж хоёр тааралдаад гэртээ үдийн хоолонд урьсан. Тэгээд биднийг гэрт нь очиход дайлж, цайлсныхаа дараа аав,ээжид минь танай охин байгалийн жүжигчин. Манай хүү бол мэргэжлийн жүжигчин. Эрдэм номыг нь заалгаагүй мөртлөө ийм сайн жүжиглэнэ гэдэг бол хосгүй авьяас.Тийм болохоор манай хүүгийн хажууд охин чинь илүү чадвартай. Оскарт шалгарч чадна гэж бодож байна гэж хэлсэн.  Тэд ирэх зун манайд ирнэ гэсэн. Дараа нь Лос-Анжелест очиход киноны маань дууг дуулсан Их Британийн нэрт дуучин Сиа эгч мөн  “Оддын дайн” кинонд тоглодог  Дэйси Ридли ахьай уулзсан. Энэ хүмүүсээс гадна Холливудад  алдартай хэд хэдэн  хүн очсон. Маш их хүн очсон л доо. Биднийг маш гоё хүлээж авсан нь санаанаас одоо хэр нь гардаггүй. Би энэ киноныхоо ачаар аав, ээжтэйгээ Америкийн  бүх хотуудаар аялсан.

-Тэр аяллаас санаанд чинь тодхон үлдсэн дурсамжуудаасаа хуваалцаач?

-Анх удаа далай үзсэн. Үнэхээр гоё юм байна лээ. Амьдралдаа хараагүй өндөр, өндөр байшингуудыг Нью-Йоркт харсан. Бас Америкийн эрх чөлөөний хөшөөг үзсэн. Гоё паркаар аялсан. Ялангуяа ээжийнхээ баяртай байгааг  харах хамгийн сайхан байсан. Дубайд  бас усан оргилуур хөгжмийн аяар бүжиглэхийг харах гайхамшигтай байсан шүү.

Амьдралдаа хараагүй өндөр, өндөр байшингуудыг Нью-Йоркт харсан

-Бас чиний дүрээр хүүхэлдэйн кино хийх гэж байгаа гэж сонссон?

 -Анимейшн хүүхэлдэйн кино хийх гэж байгаа. Зураг авалт нь дөрөвдүгээр сараас эхэлнэ.

-Зөвхөн танайхыг зорьж жуулчид их ирдэг гэж сонссон юм байна?

-Зун, намар жуулчин тасардаггүй. Аав маань тэдэнд зориулж хоёр ч гэр барьж өгдөг.  Зарим нь майхантайгаа ирдэг. Ирээд бүргэдээс гадна ан амьтан, байгаль их сонирхдог. Жуулчид тасардаггүй болохоор манайх хонь  малаа  хүнээр харуулахад хүрдэг. Жуулчидтай  уулзахад  англи  хэл сурч байгаа надад хэлний сайн бэлтгэл болж байгаа. Жуулчид намайг англиар ойр зуурын юм ярихаар зарим нь гайхаад байдаг юм. Манай сургууль англи хэлний төрөлжсөн сургалттай. Дүү нар маань  манай  сургуульд сурч байгаа. Тэд бас бүргэдийн анд сурч байгаа болохоор анли хэл сайн  сурах  ёстой.

-Чиний мөрөөдөл юу вэ?

-Хичээлдээ сайн сураад, сайн мэргэжилтэн болох.

 -Анх зургийг чинь авсан зурагчныг нэгхэн доллараар гэрээ хийсэн гэх мэтээр шуугисан үе бий?

-Тэр худлаа. Ашэр ах бидэнтэй байнга холбоотой байдаг. Манайд жилд заримдаа гурван удаа ирдэг. Тэр нэг долларыг мөнгө дуудах арга гээд гэрийн гадна наагаад явсан байсан. Тэрнээс гэрээ  ерөөсөө биш. Э.Цэрэндолгор  гэдэг эгч буруу ойлгосон юм шиг байна лээ. Аав бид хоёрыг бүргэдийн баярт явсан хойгуур хүмүүс ээжтэй  маань уулзаад , буруу зөрүү ойлголцоод шуугиан болгосон. Харин  сайд байсан Ц.Оюунгэрэл эгч гэрээг маань  гурван хэл дээр  албан ёсных болгож өгсөн. Тэр гэрээ манай гэрийн амьдралд маш их тус дэм болж байгаа.

-Баримтат киног чинь хийсэн Отто Белл 18 нас хүртэл чинь кинонд тоглох, киног чинь гаргах эрхийг мэднэ гэж байсан?

-Гэрээний дагуу бидэнд мөнгө явуулдаг. Отто Белл  миний  тоглосон  баримтат киноноос гадна бас нэг киног  Латин Америк, Хойд Америк, Герман, Австрали гээд хэд хэдэн улсад  гаргах эрхийг  нэг  том кино компанид хоёр сая ам.доллараар зарсан гэсэн. Гэхдээ бидэнд  тодорхой хувийг нь өгч байгаа. Цаашдаа  бага багаар явуулж байна гэсэн.    

-“Бүргэдийн  анчин охин” кино Монголд хэзээ гарах вэ?

-Дөрөвдүгээр сараас  гарч эхэлнэ гэсэн.

Аав, охин хоёртой ийн ярилцлаа. ”Бүргэдийн анчин охин” кино хэдхэн хоногийн дараа дэлхийн кино урлагийн дээд шагнал болох “Оскар“ наадмын шилдгүүдтэй өрсөлдөх эсэх нь шийдэгдэнэ.  Охины тоглосон киноны трейлерт баргийн хүн оройд нь гарамгүй цаст өндөр уулс харагдаж,  тэсгим хүйтэн жавар нь нүүр, хацар ороолгох шиг санагдуулна. Тэндээс гэрэлтсэн нүд, даруухан инээмсэглэлтэй Айшолпан охины бүргэдтэйгээ харьцаж байгаа чадварыг бишрэхээс аргагүй. Бидэнд түүнийг дэлхийн кино ертөнцөд амжилт гаргана гэж хүлээх л үлдлээ.

Б.Туул


Р.Нургайв: Казакстаны иргэн болооч гэсэн ч эх орон минь Монгол учраас тийм сонирхол байхгүй   
Үзсэн: 28375 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ӨНДӨР ХАЛХ [202.179.2.xxx] 2017-01-26 11:32
МОНГОЛИЙН НУУЦ ТОВЧОО БОДИТООРОО ЭНЭ ХАСАГУУДААС ХАРАГДААД БНА...ӨВ СОЁЛОО МЯНГА МЯНГАНД ХАДГАЛЖ УЛАМЖИЛСАН АЙХТАР АРД ТҮМЭН ШҮҮ.БАЯР ХҮРГЭЕ
жирийн нэгэн [103.57.92.xxx] 2017-01-21 22:08
Нургайв гуай болон Айшолпанаар бахархаж байна. Зөв эрүүл сэтгэхүйтэй эх оронч үр удамаахүмүүжүүлж байгаа тань энэхэн зуурдын хорвоод Таны өвөг дээдэс болон Нургайв гуай таны Гавъяа , мөн эгэл жирийн бидний бахархал. Илэн далангүй сайхан сэтгэлтэй хүн учир заяа тань зөв байна. Үеийн үед үр удам чинь аз жаргалтай байх болтугай.
lhnv [103.9.90.xxx] 2017-01-20 15:18
Kazi he olasa
jk [118.189.148.xxx] 2017-01-16 14:58
Ter Tserendolgor gdg hun bi buruu oilgoson bna lee gej eroosooheleegui bhoo tegj helseniig ni medeh hun bna uu. Harin ch daraa ni namaig burgedchin ohiniig ochihod tednii geriinhen boon bayar bna lee ene ter geed yariltslaga ogson bsan sh dee. Hervee ene ohin unen yarij bgaa bol ter Tserendolgor bol hogiin amitan bna daa
Ггг [103.9.90.xxx] 2017-01-18 20:09
2016 онд монголоос нийт 2100 гаруй хасаг казакстаны иргэн болжээ
Sain [69.143.160.xxx] 2017-01-16 02:14
Hymyysee Sain yils hiij bgaa Aav ohin 2t BYY muu YG bicheeerei ! MGL doo setgeltei zuv hymyysee byy daijuulaarai!!! pls!
Enhkbayar [202.131.252.xxx] 2017-01-14 22:33
gaixaltai mundag oxin yamaa
ture erdene [43.242.243.xxx] 2017-01-14 15:26
sain aavtai saihan ohin bna daa mongol ulsaa delhiid surtalchilaad az jargal husie tanai ger buld
hhhhhhh [150.129.142.xxx] 2017-01-14 12:24
za kazakuud zail sanaa gej omhiirchihsen estoi buzaruud
Зочин [108.92.149.xxx] 2017-01-14 14:25
Gaigui neg n dajgui humuus vaidag, chamd l muuhan neg n taarsan boltoi.Gehdee kazahuud yaj ch muu bailaa geed hujaa solongos 2 iin derged bol burhan yumaa.
Төмөр [199.212.86.xxx] 2017-01-14 11:36
Байгаагаараа энгийн байх шиг сайхан үйл хаа ч үгүй. Казахууд бол ажилч хичээнгүй, найрсаг ард түмэн. Халх, дөрвөд, буриад, захчин, баяд, цаатан гээд л бүгд л сайхан хүмүүс. Харин бидэн дунд хов хутгаж, худал цуу үүсгэж, хэрүүл, өс хонзон үүсгэх дуртай хүмүүс олшрох болсон нь харамсалтай. Ер нь хорвоогийн бүхий л хүмүүн дундаас сайн сайхныг нь олж харахыг хичээж явбал бидний амьдралаас олж авах хамгийн том таашаал байх болно. Бид хэн нэгнээс илүү биш, бас хэн нэгнээс дутуу биш. Нэг ч гэсэн монгол айл сайн сайхан амьдарч байгаа нь сайн хэрэг шүү.
Зочин [66.181.187.xxx] 2017-01-14 00:45
би казакуудын талаар буруу сэтгэгдэлтэй явжээ. Сайхан хүмүүс байдаг л юм байна шдэ
монгол [85.117.111.xxx] 2017-01-13 18:41
ямар овоо хасаг ве
Зочин [99.70.235.xxx] 2017-01-13 11:12
Ene xamgiin gol chanar shuu dee
zochin [119.40.103.xxx] 2017-01-13 09:36
ҮР ХҮҮХЭДЭЭ ЗӨВ ХҮМҮҮЖҮҮЛСЭН БАЙНА ЭНЭ Л ЧУХАЛ ШҮҮ ДЭЭ. ХЭН ЯМАР ҮНДЭСТЭН ДЭЭ БУС ХҮН ЧАНАРТАА Л ГОЛ НЬ ШҮҮ ДЭЭ АМЖИЛЛТАЙ ЯВАА ОХИНД АЗ ЖАРГАЛ САЙН САЙХАНЫГ ХҮСЬЕ САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ ГЭЖ ҮНЭН ШҮҮ
Зочин [139.5.219.xxx] 2017-01-13 01:15
Aisholpan mundag ohin bnaa amjilt husie
Зочин [139.5.219.xxx] 2017-01-13 01:13
Ah duu hamaatan sadan buh amidral ni end bhd kazakstan ruu yugaa bodoj yavah ve de tegeed ch kazakstanuud chini mongoliin kazakuudiig orolma gedeg tiim ch durtai bish gesen bizde
Зочин [98.228.224.xxx] 2017-01-13 00:35
dear mongol girl, we are proud of your choice and achievement!
Зочин [27.123.214.xxx] 2017-01-12 21:41
Mash goè yariltslaga bna Altai nutgiin mini uul us nudend haragdah shig bolloo amjilt husiee Kazak tumnii mini amidral burged shigee uudrug baih boltugai
Zochin [78.52.135.xxx] 2017-01-12 19:58
Huurhun uhaantai mongol ohindoo az jargal amjilt hamgiin sain saihan bihniig husen eruue. Zorigtoi huurhun uhaantai shuu.
Нур [27.123.214.xxx] 2017-01-12 15:33
Казах гж бичигдэнэ. Мөн Казахстан
zochin [27.123.214.xxx] 2017-01-12 14:55
Eh ornihoo nerig gargaj bga uhaantai chadvarlag duudee amjilt husie.
Зочин [203.91.115.xxx] 2017-01-12 14:53
amjilt
Зочин [202.9.40.xxx] 2017-01-12 13:37
амжилт хүсье
Казах хүн [202.179.31.xxx] 2017-01-12 10:44
Монголын казахууд монгол улсын төлөө зүтгэж ирснийг түүх гэрчилнэ. Монгол улс бидний эх орон. Эх орныхоо нэрийг гаргаж байгаа бяцхан охиндоо амжилт хүсье.
Зочин [202.21.105.xxx] 2017-01-12 10:23
Сайхан ярилцлага байна. Их сайхан илэн далангүй, цайлган ярьжээ. Цэнхэр үст балай авгай хэсэг самараад байсан, гэрээнээс нь мөнгө л гусах гэж л чичирсэн байх даа, Балагтай күүр шүү.
bas neg yoyotoi kazak [24.15.3.xxx] 2017-01-12 09:33
bas neg mongoliin kazak bn, eh orniihoo tuluu, mongoliin tuluu uhehed belen geed tangarag tavichihsan, uuriiguu mongol gej boddog, huleen zuvshuurch chadahgui bol booj uhtsgee .... kkk
Зочин [202.179.31.xxx] 2017-01-12 09:09
mongoliin bukh kazak kazakstan ulsiin irgen shuu dee setgel zurkh khel soyol ugsaa garalaaraa door go mun olon jujigchid tsuglarchee
Зочин [202.70.46.xxx] 2017-01-12 09:08
Kazakstanii irgen bolooch gej guihdni ih goy hariult ogchee bayrlalaa eh oron chin mongol shv de
Зочин [122.201.31.xxx] 2017-01-12 08:19
saihan yriltslaga bna, setgel hudulchihluu, mash ih amjilt husie,
mnbv [62.116.51.xxx] 2017-01-12 02:09
sain ohin mongoloo buu mart
Зочин [202.179.31.xxx] 2017-01-12 01:28
Kazakuudaar baxargaj iabaarai muu umxii xujaagiin bol boloxood belen baigaa teneguud!kazakuudiig xooj tuuj baisanaas xujaa naraas emsuudiin xormoigoo xamgaalj abaarai tiim surxii ium bol!!
Зочин [202.179.31.xxx] 2017-01-12 01:20
Iasan xoorxiileltei es surtxuunii dogoldoltoi oshuuxen amtad be kazakuud zailaasai gej bishej baigaa xumuus xarin sh mongoliinxoi neriig delxiid gargaj iabaa jaaxan oxind mon kazakiin ard tumendbaiarlaarai maluud aa
Kazak [27.123.214.xxx] 2017-01-12 01:09
За намайг хэн нэг нь юу ч гэж муу хэлээд миний эх орноо гэх хайр маань очуухэн ч дундарахгуй, тийм болохоор боож ухцгээ. би амиа огоход хэзээд бэлэн гуравхан зуйл бдгийн нэг нь Монгол улс
zochin [202.9.42.xxx] 2017-01-11 22:40
Mongolin nereg gargaj ybna ene ohin kazak bnu yu bn mongol ulsin ergin mundag ohin shvv amjilt hvsie
Зочин [60.250.162.xxx] 2017-01-11 21:30
Goy shan yarilclaga bolje, iim goy niitleliin door ingj haraaliin ug ursgaj bie bie ruugee dairaad yahavde. Aliin bolgon kazak mongol gj muudalcah geev. Bie bienee hundelj surmaar um, mnaihan dandaa ene tendees sonsson unen hudal ni medegdehgui umaara dugneed shuud dairj davshildaga bolih heregtei, kazak zaluuchuud ch ter tghees teg gsn shig eldev yanziin haraaliin ug ursgah um. Taivan huleectei baij surie, shan l amidrielda
hey [182.160.5.xxx] 2017-01-11 21:04
za bi kazak nz ohintoi uerhej 3 jil bolj bn. tegdee manai zarim ah naraa ygd kazakuudta durgui bgm we heleech
Зочин [66.181.188.xxx] 2017-01-11 21:01
Хасгууд ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад зайлаач та нарт хэзээ эх орон гэдэг байсан юм, хасаг ямаа 2 байсан газар хувхайрдаг гэдэг өвгөд хэлдэг байсан Баян-Өлгий сөнөөж дуусгаж байна 80% халамж авч байгальтай нь яг хүнийх шиг харьцаж байна
Зочин [108.92.149.xxx] 2017-01-13 21:40
Hujaagiin hurliizuud duugai sarmisaa zajil.Ta nariig bodvol ene ohin jinhene mongol turhtei, mongol setgeltei ohin bna.Daruuhan,nudend n tsog gereltsen saihan ohin.Jinhene mongol turh gevel ene ohin bna.Hureenii hurliizuud bolon kazahstanii uzbek orostoi holildson erliizuudees tes uur mongol turh ene ohind l bna.
Зочин [108.92.149.xxx] 2017-01-13 15:53
Psda chi uuruu hujaaruugaa zail.chi bol mongold uldsen hujaagiin hurliiz l baigaa.Ene ohin bol jingene mongol turhtei ohin bna.Hureenii hujaanuud bolon kazahstanii turk uzbek orosiin erliizuudees tes uur jinhene mongol turh ene ohind bna.4saanaasaa saihqn , huvi yeruultei nudendee tsogtoi saihan ohin.Hujaagiin hurliizuud ene ohind bitgii ataarh.Mori unaj uzeegui hurliizuud uursduu zail sdanuud.
zail [183.177.98.xxx] 2017-01-12 22:26
zugeer amaa tat zayu
zail [183.177.98.xxx] 2017-01-12 22:26
iim ochuuhn baihaa bolioche busad uls nutagtaa 4ees deesh undestentei ev nairamdaltai bhd mongold bgaa gants kazakuudiig ataarhad
iregen hun [183.177.98.xxx] 2017-01-12 14:42
chi tiim mundag bol chi eh orniihaa tuluu yu hiij buteesen bol gargaad ir l de! dee hahah artarhaj uh
Oonoo [150.129.142.xxx] 2017-01-12 12:02
Za yuun aimaar yum bichdiin adilhan hun oilgoj baina uu?hel yos zanshil uur bolohoos delhiin buh humuus yaag adilhan za?bid nariig ch uher mongol gej l bodiishdee gadniihan uursduu saikhan yum shig
zochiin neg [202.179.31.xxx] 2017-01-11 20:36
Zarim neg ni hutsna biz fizdaa. Nurgaiv eh ornoosoo yabahgui gej baihad zarim neg comment bichigsed unheer teneg doroi setgegdeltei tarhinii turaaltai fizdaa bn daa. Kharin ch gadaadiin irgenshil abch mongoloo golj gadaadad amidarch esbel gadaadad erliizjej hujaagiin sheestei erliizjij yabaa Mongolchuudaas deer bn shu zaa
Зочин [109.248.219.xxx] 2017-01-11 20:02
Казах,Монгол бол Хүннүүгээс гаралтай нэг үндэстэн юм.Зөвхөн шашины нөлөөгөөр (ислам,будда)2тийшээ салсан байгаа.
Mongol esgii tuuragtanuudiin baharhal [91.231.169.xxx] 2017-01-11 19:37
Mongolchuud mini Mongol tuuragtanuud mini,Hamag Mongolchuud mini ingej l ev negdeltei baij chadvaas delhii bidnii umnu neelttei huleelttei baina shuu.Bayr hurgye.Ulam ih amjiltiig husen eruue.
Зочин [62.167.114.xxx] 2017-01-11 18:02
Hyatadiin erliizyyd mongoliin irgen bolson , mongol pass-tai hyataduud tagnuul hiij hyatadruugaa elchingeer damjuulj medeeldeg gej neg hyn bichsen baisan ,,,odoo bid hychirhegjij baina, mongolchuud teneg bolohoor ene ter geed ih soliorson baina lee, mongol nertei hyatad tagnuulchidiig anhaarah heregtei
Зочин [62.167.114.xxx] 2017-01-11 17:59
Eh orondoo hairtai gedeg ni ingej ilerch baina, shudarga ynench hymyys baina, az jargal amjilt hysie,,,,eh ornooroo baharhaj baigaa chin hamgiin ih gavya shyy, Bid Mongol yndestnyydiin uls shyydee, bayrlalaa
Зочин [122.201.23.xxx] 2017-01-11 17:42
Энд халх дүрвэд казак гэж ангилж ялгах шаардлага огт байхгүй ээ. Бүгд л Монгол улсын иргэн. Энэ сэтгэгдэлийг бичсэн хүнтэй санал нэг байна--ЗӨВ ШҮҮ ЭХ ОРОН ЭЛГЭН САДАН УНАСАН ГАЗАР УГААСАН УСНААС ЭРХЭМ ЗҮЙЛ ЭНЭ ХОРВООД ҮГҮЙ Л БОЛОВ УУ.ХАРИН ТӨРСӨН НУТАГ УСАА ХАМГААЛЖ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ.АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ
зочин [183.81.171.xxx] 2017-01-11 16:51
Гарчиг төгсгөлийн үг нь үнэн л байгаасай. Яг үнэндээ юу болохыг хэн мэдлээ. Тарвага гэдэг амьтан газар дээр сарвуугаа тавингуутаа өмнө бодож байсан зүйлээ мартдаг гэдэг шүү.
Зочин [43.228.131.xxx] 2017-01-11 15:59
казакууд сайхан ард түмээн, гэхдээ монголчуудтай эвсэхгүй, гэр бүл болохгүй, зөвхөн дангаар үржээд байгаа нь анхаарал үнэхээр татаж байгаа эмзэг асуудал л даа, нэг л өдөр Лалын бүгд найрамдах нам энэ улсад байгуулагдана, за яахав, харж л суухаас даа
zail [183.177.98.xxx] 2017-01-12 22:30
uuchlaarai bi kazak huntei suusn 4huuhdtei 2ni iher yum.Tanii iim hudal huurmg bodit bish zuiliig chin haraad tevshisengu
zail [183.177.98.xxx] 2017-01-12 22:30
uuchlaarai bi kazak huntei suusn 4huuhdtei 2ni iher yum.Tanii iim hudal huurmg bodit bish zuiliig chin haraad tevshisengu
zail [183.177.98.xxx] 2017-01-12 22:30
uuchlaarai bi kazak huntei suusn 4huuhdtei 2ni iher yum.Tanii iim hudal huurmg bodit bish zuiliig chin haraad tevshisengu
zail [183.177.98.xxx] 2017-01-12 22:30
uuchlaarai bi kazak huntei suusn 4huuhdtei 2ni iher yum.Tanii iim hudal huurmg bodit bish zuiliig chin haraad tevshisengu
zail [183.177.98.xxx] 2017-01-12 22:29
uuchlaarai bi kazak huntei suusn 4huuhdtei 2ni iher yum.Tanii iim hudal huurmg bodit bish zuiliig chin haraad tevshisengu
Зочин [139.5.217.xxx] 2017-01-12 20:50
cham shig tenegtei urjeed baih bol kazah undesten saihan chanar aa aldchina. kazah baihgui bolno-tiimeed dangaaraa urjih heregtei
Зочин [126.237.40.xxx] 2017-01-12 06:56
Malaa bi kzk ehnertei
Зочин [43.242.243.xxx] 2017-01-11 21:07
харин чи хужаатай эвсэж, гэр бүл болоорой. чамд хужаа нартай сууж эцэггүй хүүхдийн төрүүлж байгаа байгаа янханууд чиний анхаарлыг татахгүй байна уу. юу гэж хэлмээр байна. нэг л өдөр эрлийз хужаагийн социалист нам байх бий дээ хайран монгол цус монгол ген. энэ үед чи яах гэж бид дотроо хагаралдаж байв даа гэж халаглах бий. хужаа нар бид чингисийн үр сад гэх байлгүй дээ. налайхт тоосго худалдаалж байгаа хужаа нараас жишээ авлаа. тэнд төрсөн эцэггүй хүүхдүүд бүгд хужаа
Зочин [164.0.163.xxx] 2017-01-11 17:31
Malaa bi xalx exnerte
Эргэлзээ [64.62.175.xxx] 2017-01-11 17:22
Хятдуудыг нийлээд үржий гэхээр дургүйцээд, казакуудыг үржихгүй гэхээр дургүйцээд байдаг толгой эргэсэн бөлгөө
Зочин [202.55.184.xxx] 2017-01-11 17:21
kazakhuud unench ard tumen. bi 25 jil naiz nohod hamaatan sadan hud urag bolchloo. ter oor undestentei suudagui gedeg ni shal hudlaa. Ezen Chingesiin zahiasiig bieluuldeg buyu Buyaniig buu garga, Buzariig buu oruul gesen ugiig dagdag baisan bn l ee. Ter ni halh huntei suuhgui gesen bish, urid zugiihentei suuhgui gesen sanaa yum baij. Ternees esgii tuurgtan ard tumenteigee eleg neg baidag yum shuu. Unheer saihan ard tumen. Daanch hujaa nariin Mongoliig dotroos ni hagaralduulah gesen bodlogo Kazakh Mongol gesen undesten bii bolgood taltsuulah geed baigaad bid sain oilgoogui yavj dee.
Зочин [202.179.31.xxx] 2017-01-11 17:14
Lal bishe Islam
Царайлаг охин [49.0.186.xxx] 2017-01-11 15:49
Айшолпан хөөрхөн охин юм
ИРГЭН [202.179.23.xxx] 2017-01-11 14:56
ЗӨВ ШҮҮ ЭХ ОРОН ЭЛГЭН САДАН УНАСАН ГАЗАР УГААСАН УСНААС ЭРХЭМ ЗҮЙЛ ЭНЭ ХОРВООД ҮГҮЙ Л БОЛОВ УУ.ХАРИН ТӨРСӨН НУТАГ УСАА ХАМГААЛЖ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ.АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ
сайн охин [43.228.131.xxx] 2017-01-11 14:55
хөөрхий манай хөдөөнийхөн ч аль нь ч ялгаагүй хүүхэд шиг улс даа. Яаж ч хэллээ гэсэн Монгол Казак 2 угсаа гарвал нэгтэй Хүннүчүүдийн үр сад
Зочин [150.129.141.xxx] 2017-01-11 14:53
Saikhan.
Зочин [66.181.189.xxx] 2017-01-11 14:27
sain okhin shuu.
Зочин [112.72.12.xxx] 2017-01-11 14:25
xasag xalx xoer ner ni xyrtel tustei neg tal nutgiin nyydelchid mongolchuud shuvuu sh9nxroor an xiidgee boliod xarin xasaguud shuvuugaar angaa xiiseer bga ni xujaagiin darlald oroogyinx
Зочин [43.242.243.xxx] 2017-01-11 21:15
казак гэж хэлж бай. бид нар наад үгэнд чинь дүргүй.
Mongol [49.0.204.xxx] 2017-01-12 15:40
Эмзэглэх юм огт байхгүй ээ хө. Хасаг гэдэг чинь Казах гэдэг нэрний чинь монгол дуудлага. Уйгарыг Ёгор, Узбекийг Чантуу, Туваг Мончоог гэдэгтэй ямар ч ялгаа байхгүй. Тэгээд ч хасаг тэрэг гэх мэтээр энэ чинь угаасаа түүхэн улбаатай хэрэглэгдэж ирсэн үг. Юунд нь эмзэглэж маяглаад байдаг юм зүгээр. Угаасаа дэлхий нийтээрээ улс орон, үндэстний хэлийг өөрсдийн хэлэндээ л тааруулж дууддаг биздээ.
tanhai hun [202.179.31.xxx] 2017-01-11 20:27
zarim neg ni hutsdgii mongoliin neriig delhiid ulam ih taniulj baihad ataarhaj uh za hujaagiin shees
zarim neg ni hutsdgii mongoliin neriig delhiid ulam ih taniulj baihad ataarhaj uh za hujaagiin shees [202.179.31.xxx] 2017-01-11 20:27
zarim neg ni hutsdgii mongoliin neriig delhiid ulam ih taniulj baihad ataarhaj uh za hujaagiin shees
d [202.179.31.xxx] 2017-01-11 20:25
s
Зочин [164.0.163.xxx] 2017-01-11 17:29
Malmiin kazag gedegiin
Зочин [66.181.184.xxx] 2017-01-11 14:22
Мөнгөний төлөө хүн гэдэг амьтан юуг ч хэлж мэдэх нь. Мөнгө чухал биш. Үүнээс үнэтэй юм байна. Нургайвт би бол итгэхэд бэрх юм байна. Монголын их амар амгалан харж үзэж байна гэж эгнэгт биширч яв.
Зочин [43.242.243.xxx] 2017-01-11 21:24
монголын их амар амгалан минь биднийг өргүй амьдрахад туслаач утааг арилгаад өгөөч хахаха хятадын дагаар улс болвол өрийг чинь тэглэнэ ээ зээлээ хятадаас ав хахаха зун болохоор утаа арилна аа хараарай. хахаха
tanhai hun [202.179.31.xxx] 2017-01-11 20:38
chi itgehgui bol bolino biz cham chig tarhinii turaaltai hujaagiin sheej yugaa medehii
tanhai hun [202.179.31.xxx] 2017-01-11 20:30
chi muu hutsna biz tegbel gadaadiin irgeshil abch baigaa mongolchuudaas hamaagui deer za pizdaa
Gomdmoor yum! [49.0.205.xxx] 2017-01-11 17:17
Chi neree sonin gar bna da . Kazakhstan bish Mongol orny neriig delhiid taniulj, eh ornooroo baharhaj haashaa ch yavhiig husehgui baina . eh oronch uzel baina, setgel baina chamd uur kazak humuusees shaardahaar yu heregtei bna . Neg ch gesen eh orni tuluu hiij buteesen hun baina. tiim mundag bol chi eh orniihaa tuluu yu hiij buteesen gargaad ir l de!
Зочин [202.131.243.xxx] 2017-01-11 14:20
үнэхээр гайхалтайв манай монгол ахуйг зөв сурталчилбал бүгд бренд шүүдээ.аав нь ухаантай хүн байна. охин нь ч мундаг юмаа. бахархаж байна. дашрамд сүүлиин үед зарим хүмүүс казах ард түмэндээ таагүй хандлага гаргаж байгаагаа болих хэрэгтэй. олон зуун жил нэг дээвэр доор амьдарч байгаа ахан дүүс билээ бид.
Зочин [43.242.243.xxx] 2017-01-11 21:25
таньд баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй