Шууд Chart

Горхины урсгал түргэн байх тусмаа далайд хүрч чаддаггүй

2017-01-17 14:24:56

Номын хүмүүсийн бараанд явж, Монголын томоохон сэтгүүлчдийн цөм болсон “Үнэн” сонины  халуун тогоонд чанагдаж, орон нутгийн сонины бор амьдралаас сэтгүүлчийн ажлаа эхэлсэн миний бие 3О гаруй жилийн турш долоо хоног бүхний эхний даваа гарагийн Шуурхай хуралд сууж. Харин хэлтсийн дарга, ерөнхий редакторууд бүр өглөө бүр  үг үсгийн алдаа, сонинд бол гарчиг өгөх, агуулга бичлэгийн ур чадвар, залуу сэтгүүлчдийн ур чадвар энэ тэрээ гээд...  Бага үд хүртэл хуралдана. Энэ зарчим Монголд бүү хэл, дэлхийн хэвлэлийн ертөнцөд тэр чигээрээ мөрдөгддөг юм билээ.  Тухайн шуурхайгаас ганц нэг нийтлэл, сэтгүүлчдийн материал сайшаагдах юм уу, “Чанар” үнэлгээнд дэвшигдэж тэр үнэлгээг авсан бол тэр өдөр редакцийн дарга нүүр дүүрэн инээмсэглэлтэй, их л сайхан зантай өнждөг байж. Үүнийг санахын учир “Монголын мэдээ“ сувгийн  даваа гарагийн Шуурхайгаас үүдсэн буюу. Утга төгөлдөр ярьж чадахгүй мөхөс надад бичих нь бусдад ойлгомжтой очих болов уу.

Нийтлэлийн гарчгийг онож өгсөн, аль эсвэл утга төгөлдөр үгийг онож шигтгэсэн, агуулга төгс, асуудлыг аль өнцгөөс харсан гээд “Чанар“ үнэлгээний шалгуур өндөр. Гэхдээ зарим тохиолдолд уран бүтээлчээ урамшуулах, зоригжуулах бодлого барьдаг юм уу, оносон ганц шигтгээ шиг өгүүлбэр, онож өгсөн гарчгийн төлөө “Чанар“ өгнө, гол төлөв залуучуудад. Сайн бичиж байгаа бол хэдэн ч удаа тэр хүнд дараалан энэ үнэлгээг өгч болно. “Чанар“-т дэвших  материалыг эхлээд хэлтэс буюу редакц дотроо дэвшүүлж редакцийн “халуун тогоо“-ндоо ярилцана. Бичил хамт олон ярьж хүлээн зөвшөөрсний дагуу Ахлах редактор гарцаагүй гэсэн ганц, хоёроо аваад Ерөнхий эрхлэгч буюу захирлын өрөөнд редакцийн дарга нарын хуралд оруулна. Нөгөө муу бүтээлийг маань том сэтгүүлч, редакторууд баална, миална, магтана, дээш нь, доош нь хийнэ. Барьж, имэрч үзнэ. Дахин уншина, шүүнэ, тунгаана, чанар өгөх хэсгийг нягтлан үзнэ. Ийм л нарийн шүүлтүүрээр орж нүүр улайлгасан шүүмж, нулимс унагасан баярын дунд уран бүтээлийн “Чанар” үнэлгээг авдаг байж. Тиймдээ ч эсрэг, тэсрэг хоёр туйлын дунд уран бүтээлч хүн хатуужиж, үг дааж сурдаг юм.   Бас “Чанар“ үнэлгээ авсныхаа төлөө хөөрөн, “тэнгэрт“ нисч, олны өмнө “доош нь“ хийлгэсэндээ газар харанхуйлж “Би бичнэ, заавал чадна“ хор шарандаа буцалж “ХАТУУЖИЖ БОСЧ“ ирдэг байж. “Чанар“ үнэлгээ бол тэр уран бүтээлчийн амжилтын хэмжүүр, шагнал сайшаалд хүрэх гол гогцоо нь байсан юм. Ийм л үнэ цэнэтэй “Чанар“ үнэлгээг авах гэж уран бүтээлчид бодлоо цэгцэлж, тархиа гашилгадаг байж дээ.

Түүнээс биш яг манай сувгийн  хурал дээрх шиг “За би ийм агуулгатай, ийм сайхан мэдээ хийлээ. Тийм сайн зочинтой ярилцлаа, би ингэж хурдан хийлээ, үүнийгээ “Чанар“-т дэвшүүлнэ“ гэж өөрөө өөрийгөө магтан томордоггүй л байлаа. Бас нэг долоо хоногт тоо томшгүй ийм олон “Чанар“-тангууд  ч төрдөггүй байж. Энэ том үнэлгээний чинь өмнө хэвийн, шаардлага хангасан, сайн гэсэн олон хэмжүүр байдаг юм. “Усыг нь уувал ёсыг нь дагана” гэгчээр би ч гэсэн нэвтрүүлгээ нэг удаа “Чанар“-т дэвшүүлж орхисон. Халуун юм билээ, олны дунд. “Өөрийгөө магтсан хүн өөдөлдөггүй” гээд хар багад минь хэн ч хэлчихсэн юм бэ дээ, хараал идсэн энэ үгийг. Батцэнгэл даргын хэлсэнчлэн “Тогорууны дэгдээхэй тогоруундаа хөөрхөн, Тоодгор үр минь наддаа хөөрхөн“ гэдгээр өөрийн хийсэн нэвтрүүлэг өөртөө болчихсон юм шиг санагдаад байдаг. Уран сайхны зөвлөлөөр оруулаад өөрт болоод байсан нэвтрүүллгийг минь навс доош нь хийгээд, хэлээд өгөхөөр бас нэг юм энэ муу толгойд орно шүү.

За яахав, хэмжээгүй их ардчилал, хүний эрх чөлөө хажууд ирчихсэн байхад чи хоцрогдсон л гэх байх. Энэ их эрх чөлөө чинь ёс зүйгүй, ичих булчирхайгүй болгож, дэндүү эмх замбараагүйтэл, зоригтой их тэнэглэл рүү түлхээд байна ... БИДНИЙГ.

 “ЭРДЭМТ ХҮН ДАРУУ, ИХ МӨРӨН ДӨЛГӨӨН“ гэдэг үгийн үнэ цэнэ буураагүй шүү гэдгийг залуус минь санаж яв. Дэлхийн сонгодог бүтээл “Ромео Джульетта“ , “Титаник“, “Титус“, “Өргөст модны шувуу“ гээд олон киног эх хэлнээ, орос хэлнээ англи хэлнээс хөрвүүлсэн, өдий төдий номыг гадаад,  дотоод хэл дээр бичсэн зохиолч, орчуулагч, удам дамжсан бичгийн хүн Хасбаатарын Мэргэнийг “Би энэ киног үнэхээр сайн орчуулсан, намайг үнэлгээнд дэвшүүлээд аль“ гэж бархирч байсныг санахгүй юм. Харин “Зөөлөн бороо биш, намуухан бороо гэж орчуулсан бол илүү наалдах байж, тэнэгийн ухаан цувж ордог гэгчээр одоо санадаг байна шүү“ гээд зөвхөн тэр үгний төлөө ажил руугаа эргээд очиж явахтай нь тааралдаж биширч явлаа Мэргэнийгээ...

Нэрт найруулагч Бадар-Ууган агсан, СГЗ, нэвтрүүлэгч Ж.Бямбаа, СГЗ сэтгүүлч Г.Золжаргал, СГЗ сэтгүүлч Оюут гээд ... Өчүүхэн бидэн шиг тэд  өөрсдийгөө дөвийлгөн “Би тийм юм хийчихлээ, би тийм юм орчуулчихлаа “Чанар”-т дэвшүүлээд аль” гэж хашгирч явсныг нь огт сонсоогүй юм байна.  Харин тэдний бүтээлд хамт олон нь, мэргэжил нэгт нөхөд нь, үзэгч түмэн маш олон удаа “Чанарын үнэлгээ" өгснөөр тэд алдар нэрд хүрч, олны хүндлэлийг хүлээсэн юм.

Бидний сэтгэл зүрхээ зориулж, цаг нартай уралдан хийж байгаа гол ажил бол бүхэлдээ энэ телевизийн уран бүтээл. Үнэлэх ёстой, ярих ёстой ганц “Үндсэн бүтээгдэхүүн“ маань ч энэ. “ЧАНАР“ гэдэг энэ эрхэм үнэлгээг жинхэнэ чанартай уран бүтээлд олгож, шагнал мөнгийг нь өгсөн юм шиг өгдөг болгооч гэж хүсэх байна. Одоо томилогдон ажиллаж байгаа, ажиллахаар томилогдон  ирэх эрхэм мэргэн дарга нарт “Ардчилал, ил тод“-ын цаг үедээ тохирсон уран бүтээлийг үнэлэх, цэгнэх зөв тогтолцоо, шалгуур, шатлал тогтоох нь уран бүтээлийг чанартай хийх жинхэнэ хөшүүрэг ч болж болох. Тэгэхгүй бол “БИ, БИ” гэж цээжээ дэлдсэн, биеэ томд, бэтэгээ цатгаланд бодсон баахан “Хоосон толгойтнууд“-аар энэ саарал байшин дүүрэх нь.  

Харин залуус, дүү нар минь “ЭРДЭМТ ХҮН ДАРУУ, ИХ МӨРӨН ДӨЛГӨӨН” гэсэн эрхэм үгийг эргэн эргэн санаж бай. “ГОРХИНЫ УРСГАЛ ТҮРГЭН БАЙХ ТУСМАА ИХ ДАЛАЙДАА ХҮРЧ ЧАДДАГГҮЙ ЮМ ШҮҮ” ... гэдгийг дахин дахин сануулъя.

Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг 2017-1-16

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Горхины урсгал түргэн байх тусмаа далайд хүрч чаддаггүй   
Үзсэн: 2502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2017-01-20 14:09
"Байлдагчийн мөрөн дээр Генералын вагон байж л таарна" "Эзэн хичээвэл заяа хичээнэ" Үүнийг уншаад ийм л үг шууд орж ирлээ. Аливаа шүүмж, магтаалыг манайхан хүлээгээд л авчиж сурах хэрэгтэй... Чин сэтгэлээсээ хийх ёстой юм аа хийгээд л сэтгэл зүтгэлээ зориулаад л явж байхад болно доо...
Зочин [202.9.41.xxx] 2017-01-20 00:30
Unen ug heljee, MM hun bolgon chanariin shagnal sar bur avdag
Зочин [103.229.122.xxx] 2017-01-20 00:22
Mongoliin buh aptekt ter utaanaas hamgaaldag mask zarj baigaa, harin hamgiin gol n 2,5 gesen standaartai n Zuv mask shuu gedgiig n tailbarlaj ugj baiga yum.Teriig n buten uzeed oilgoj chadaagui bol hohi chin utaanda hordood suuj bai l gej helye da, Haana zardag, bas une mungiig n heleed unaval efireer recklam hiisen baina tsaad gazraasaa heden tugrug avsan geed bariad idchih bsan bz
Зочин [202.9.41.xxx] 2017-01-19 16:57
Долоо хоног бүрийн хоёр дахь даваа гарагт юу хийдэг байваа
Kx [202.9.41.xxx] 2017-01-18 19:48
Altantstseg setguulcn huduu yabahaarai malcndaas honi mah noos nooluur mungu tugrug uy cn golihgui guidag snuu
Зочин [202.70.34.xxx] 2017-01-20 17:31
тв-ийн IP хаяг байх шиг байна ... Телевькийн хүн бололтой өөрөө ... Алтаа эгчийг Малчдаас мах шөл ааруул хурууд нэхээд явахыг хаана харсан юм болоо ... Хамт явдаг зураглаач, жолооч найруулагч нараас нь асуугаарай... Бас нэвтрүүлэг бэлтгэсэн аймаг сумын удирдлагууд нэвтрүүлэгээр нь орсон эгэл малчдаас асуугаарай ... Чи Алтаа эгчийг тэгээд нэг уут ааруул хонины нэг хөл нэхэж авч байхыг өөрийн нүдээр хараа юу хуцдаг халтар вэ
Зочин [202.70.34.xxx] 2017-01-19 13:42
Чамаас гуйцан юм уу.
Kck [202.9.41.xxx] 2017-01-18 19:46
Hhhhh
зочин [202.70.34.xxx] 2017-01-18 15:05
Тэрнээс гадна дандаа мөнгө төгрөгний асуудалтай "хөөгдөж" гарсан гарууд эргэж ирэхдээ намын харьяаллаар "хэлмэгдсэн" дүрд тоглож ирээд дарга болцгоодог гэдгийг харах юм бол нэвтрүүлгийн ёс зүй, уран бүтээлийн ёс зүйн талаар ярит ч үгүй биздээ
Зочин [202.70.46.xxx] 2017-01-18 14:51
sayhniig hurtel shuumj n shuumj shig magtaal n magtaal shig l bsan
Зочин [202.70.34.xxx] 2017-01-18 14:43
Аймар бичжээ.. ер нь бол яг л үнэнийг өгүүлжээ
Бухимдсан үзэгч: [202.70.34.xxx] 2017-01-18 14:25
Үнэн хэлж. ТВ-ээр гарч л байвал мундаг мэт бодох залуус нэмэгдсэн юм шиг. Өнгөрсөн бямбад /01/10-дээр/ юм утааны хамгаалалт, маскны тухай гоё ганган, олон хөтлөгчидтэй нэвтрүүлэг үзлээ. Их л олон маск гаргаж ирж үзүүлж байна. Аль нь юугаараа сайн, ямар материалтай, юунд зориулагдсан, ямар хугацаанд хэрэглэх, давтан хэрэглэхэд ариун цэвэр яаж сахих, хаагуур, ямар үнэтэй зарж байгаа тухай үзэгч /би л лав/ юу ч олж мэдсэнгүй. Сайхан хүүхэн, залуус маскаа л өөр хоорондоо зүүцгээгээд Ханхүүд гоё, тэрэнд ийм гээд жаахан хүүхдүүд шиг юм яриад үзэгчийн хайран цаг нөхцөөв, убхимдал төрүүлэв. Зорилго, зорилт, агуулгагүй, хөтөлбөргүй цаг үрсэн иймэрхүү юмаа МҮОНТ болимоор... .
Зочин [103.9.90.xxx] 2017-01-18 14:20
“За би ийм агуулгатай, ийм сайхан мэдээ хийлээ. Тийм сайн зочинтой ярилцлаа, би ингэж хурдан хийлээ, үүнийгээ “Чанар“-т дэвшүүлнэ“ гэж өөрөө өөрийгөө магтан томордоггүй л байлаа.
BOLD [109.157.162.xxx] 2017-01-18 04:29
SAIHAN UHAANTAI YUM HELJEE.
Зочин [202.70.34.xxx] 2017-01-17 15:27
Өндөрт нисэж байгаа шувуу болгонд Өндөг байсан газар бий ...
Зочин [202.70.34.xxx] 2017-01-17 14:37
Монголын мэдээгийн хамарт нь баас түрхцэн юм шиг их зантай дугарч цөхсөн хэдэн залуу сэтгүүлчид шууд нүдэнд харагдав. Би би би гэсэн хэдэн нус.
Зочин [202.70.34.xxx] 2017-01-17 14:31
“БИ, БИ” гэж цээжээ дэлдсэн, биеэ томд, бэтэгээ цатгаланд бодсон баахан “Хоосон толгойтнууд“-аар энэ саарал байшин дүүрэх нь.

Бидэнтэй нэгдээрэй