Шууд

ОХУ-ын тамирчдад тавьсан хоригийг сунгахаар болжээ

2017-02-07 14:49:06

Олон улсын хөнгөн атлетикийн холбоо ОХУ-ын тамирчдад тавьсан хоригоо сунгахаар шийдвэрлэлээ. Ингэснээр ОРосын хөнгөн атлетикийн тамирчид энэ зун болох олон улсын шинж чанартай бүх тэмцээн уралдааныг алгасахаар болж байна. Өчигдөр Монакод болсон холбооны хурлын үеэр Оросын тамирчдын эсрэг тавьсан хоригийг 11 дүгээр сар хүртэл сунгалаа.

Уг нь ирэх 8 дугаар сард Лондон хотноо болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Оросын хөнгөн атлетикийн тамирчид оролцохоор бэлтгэлээ базаагаад байсан юм. 2015 онд Оросын тамирчдын допингтой холбоотой шуугиан гарах үеэр Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос тус улсын тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх шийдвэр гаргасантай холбоотойгоор Оросын тамирчид Риогийн зуны олимпын наадамд оролцож чадаагүй.

Энэ удаад ч мөн дэлхийн аваргын тэмцээнийг өнжихөөр болж байна. Ийм асуудалд хүргэсэн Оросын допингийн хөтөлбөрийг 2011-2015 оны хооронд төрийн дэмжлэгтэйгээр явуулж ирсэн бөгөөд үүнд 1000 гаруй тамирчин хамрагдсан гэх баримтыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос мэдэгдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын тамирчдад тавьсан хоригийг сунгахаар болжээ  
Үзсэн: 354 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй