Шууд Chart

Танилц дархан аварга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамц

2017-02-16 09:18:24

Сагсан бөмбөгийн “Улаанбаатар лиг” тэмцээн өнгөрсөн даваа гарgгт өндөрлөлөө.

Уг тэмцээнд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцдог юм. 2017 оны “Улаанбаатар лиг”- т есөн дүүргийн ЕБС-ийн 30-аад мянган сурагч хамрагджээ. Тэмцээний шигшээ тоглолтод бүс, дүүргээс шалгарсан шилдэг багууд өрсөлдсөн юм. Хөвгүүдийн дунд насны тэмцээнд Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургуулийн “Шинэ Монгол” баг мөнгөн медаль хүртсэн. Д.Эрдэнэ-Очир багштай “Шинэ Монгол” багт Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамц тоглодог бөгөөд багийн гол тоглогч аж.

Тэрбээр тус тэмцээний дэд аварга болов.

Ө.Пэрэнлэйжамц нь 15 настай, 195 см өндөр, төвийн тоглогч юм. Амжилтаас нь дурдвал 2015-2016 оны “Улаанбаатар лиг”-ийн IV байр, 2016-2017 оны “Улаанбаатар лиг”-ийн дэд аварга, 2016-2017 оны “Улаанбаатар лиг”-ийн “Slam Dunk”-ийн дэд аварга боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Танилц дархан аварга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамц  
Үзсэн: 2829 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.24.xxx] 2017-02-16 15:27
аав шигээ доог болж шодой аварга явснаас энэ нь дээр дээ
Зочин нь [202.131.236.xxx] 2017-02-16 11:20
Багш нь Д.Эрдэнэ-Очир шдээ.
Зочин [202.179.24.xxx] 2017-02-16 09:58
ystoi goonoison shan huu bnda.ireeduid barildah baihaa. aaviinhaa shiiriig hataah sn boh bolooroi.amjilt

Бидэнтэй нэгдээрэй