Шууд

Дональд Трамп: ОХУ Крымийг Обамагийн засаглалын үед авсан

2017-02-16 17:54:10

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудаснаа Крымийн талаар нийтэлсэн нь олон улсын анхаарлыг татаад байна. Тэрбээр ОХУ Барак Обамаг АНУ-ын тэргүүнээр ажиллаж байх үед Крымийг өөртөө нэгтгэсэн гэдгийг  тодотгон бичсэн байна. Мөн Трамп “Крымийг ОХУ өөртөө нэгтгээд байхад Обамагийн ОХУ-д хандах хандлага зөөлөн байсан юм биш биз” гэсэн хардлагын шинжтэй үг нийтэлжээ. Үүнд, ОХУ-ын талаас хариу мэдэгдэл гаргалаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нийтэлсэн Крымийн талаарх твиттер жиргээ олон нийтийн цахим сүлжээнд сая, сая хүний анхаарлыг татлаа. Түүний гаргасан нийтлэлийн дараахан Кремлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Песков мэдэгдэл гаргалаа. Тэрбээр ОХУ АНУ-тай Крымийг Украин улсад буцааж өгөх асуудлаар хэлэлцэхгүй гэжээ. Тэр тусмаа ОХУ өөрийн мэдлийн газар нутгийн асуудлыг гадны улстай ярилцахгүй гэсэн байна.

"Цагаан ордон"-оос зохион байгуулдаг хэвлэлийн бага хуралд ирсэн сурвалжлагчид хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсерын тавьсан мэдээллийн талаар, мөн Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярих явцдаа Крымийн асуудлыг хөндөж, байдлыг хурцатгасан эсэх талаар асууж байжээ. Спайсер сурвалжлагчдын тавьсан асуултад хариулахдаа “Тийм зүйл болоогүй” гэж хариулжээ. Түүний хэлж байгаагаар Трамп Крымын талаарх өөрийн байр сууриа Кремлд илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч Трамп Украин улсад болж байгаа мөргөлдөөнийг зохицуулахын тулд ОХУ Крымийг эргүүлэн өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм байна. Мөн түүний хэвлэлийн төлөөлөгч Спайсер хэлэхдээ Трамп ОХУ-тай хамтран ажиллах, харилцаа холбоогоо хэвийн болгох хүсэлтэй гэдгээ уламжилжээ.

ОХУ 2014 оны хавар Крымийг өөртөө нэгтгэсэн. Гэтэл Киев болон олон улсын хамтын нийгэмлэгүүнийг булаан эзлэлт гэж үздэг. НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч Ники Хейли "Крымийг Украин улсад буцааж өгөх, мөн Минскийн гэрээний асуудал нааштайгаар шийдвэрлэгдэх тохиолдолд энэ бүгд ОХУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээг цуцлах үндэслэл болно" гэжээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп: ОХУ Крымийг Обамагийн засаглалын үед авсан   
Үзсэн: 387 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй