Шууд

Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийнхэн Монголын малчдад туслахыг уриаллаа

2017-02-17 12:51:19

Улаан загалмайн нийгэмлэгийнхэн Монголын малчдад туслахыг олон улсад уриаллаа. Өчигдөр тэд энэ тухай асуудаар Бээжин хотод хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Монголын өвөлжилтийн нөхцөл байдал болон зуд турханаас үүдэлтэй гамшгийн тухай мэдээлсэн байна.

Тэдний уламжилснаар Монголын нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон, цаг агаар маш муу байгаа зэрэг нь малын идэш тэжээлийн хомсдол үүсгэж, үй олноороо үхэж үрэгдэхэд хүргээд байна. Мөн малчдын ахуй амьдрал ч өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор тун бэрх байгаа талаар мэдээллээ.

Тэдний тооцоолсноор нийтдээ 160.000 малчин зудын гамшигт өртсөн бөгөөд тэдэнд туслахын тулд ийнхүү уриалга гаргаж, 650.000 ам.долларыг цуглуулахыг зорьж байна. Тэд үүнийгээ малчдын гэр бүл, тэдний үр хүүхдүүдийг дотуур байранд суулгах зардалд зориулахаар төлөвлөжээ.

Мөн тэдний мэдээлснээр далайд гарцгүй Монгол оронд хоёр жил дараалан өвөлжилт хүндэрсэн бөгөөд өнгөрсөн өвөл л гэхэд 1.2 сая мал зуданд үрэгдсэн гэж байна. Ийнхүү өвөлжилт хүндэрснээр малаа зуданд алдсан малчид олноороо нийслэл хотыг зорьж, хотын бөөгнөрлийг үүсгэж байгаад санаа зовниж байна гэсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийнхэн Монголын малчдад туслахыг уриаллаа   
Үзсэн: 331 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.229.121.xxx] 2017-02-17 13:00
Ядарсан үед нь УЗН их ч туслах юм даа. чадарсан үедээ тэнэг малчид нь УЗН-дээ ганц ганц хонь бэлгэлчихвэл мөн ч найдвартай хаялгатай баймаар юм. Гол нь цоххьдог архичингуудад нэг их туслаад байх хэрэг байгаа юм уу?

Бидэнтэй нэгдээрэй