Шууд

Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна

2017-02-17 16:13:37

Сэлэнгэ мөрөн, Орхон голын мөсний зузааныг хэмжихэд  энэ сарын 13-ны байдлаар Орхон-Сэлэнгийн бэлчир иргэд зорчдог хэсэгт 42, Орхон гол, нүхэн гүүр орчим иргэд зорчдог хэсэгт 39, Орхон гол вокзалын харалдаа 12 см зузаан байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн албан хаагчид энэ сарын 15-аас эхлэн Сэлэнгэ мөрөн, Орхон голын мөсний зузааныг хэмжих, иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байх, зайлшгүй зорчих шаардлага гарвал аюулгүй байдлыг сайтар хангахыг санууллаа.

Сүүлийн жилүүдэд мөс цөмөрч, хүний амь эрсдсэн, олуулаа аюултай байдалд орсон тохиолдол олон гарсан.

Жишээ нь:  

2015-03-13

Идэрийн голын мөс цөмөрч, 21 зорчигчтой хот хоорондын автобус суужээ.

2015-12-16

Хар ус нуурын мөсөн дээгүүр машинтай зорчиж явсан 25-29 насны залуус амиа алджээ.

2016-01-05

Хараа голын мөс цөмөрч, суудлын автомашинтай явж байсан 4-32 насны дөрвөн иргэн аюултай байдалд орсон байна.

Иймд иргэд мөсөн дээгүүр автомашинтай хөдөлгөөн үйлдэхгүй байх. Мөн явганаар зорчихдоо аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 356 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.219.xxx] 2017-02-17 16:46
Манайханд юу ч хэлээд нэмэргүй,хичнээн хэлж анхааруулаад байхад бүр тэхээс тэх гэсэн мэт зөрж очоод л аюулд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирох,наад зах нь ОБГ-ыг дуудаж үргүй зардал гаргах энүүхэнд,дээр доргүй хэн хүнгүй бодмоор асуудал шүү?

Бидэнтэй нэгдээрэй