Шууд Chart

Шатарчин Х.Итгэлт хүүд дэмжлэг үзүүлэхээр боллоо

2017-03-18 17:31:54

Дундговь аймгийн уугуул Улаанбаатар хотын 1-р сургуулийн сурагч 13 настай Х.Итгэлт Итали улсын Сполето хотноо болох сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох болсон тул Аймгийн Засаг даргын зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. 

Х.Итгэлт нь “Мончесс” шатрын клубын тамирчин бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд шаргуу хичээллэсний үр дүнд тоглолтын ур чадвараа сайжруулж насанд хүрэгчдийн дотоодын болон олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлснээр олон улсын рейтинг нь 2062-т хүрч Монголын өсвөрийн шатарчдын чансаанд тавд бичигдэх болсон байна.

“Мончесс” шатрын клубын зүгээс Аймгийн Засаг даргад дэмжлэг үзүүлэх хүсэлт ирсний дагуу Олон улсын болон эх орондоо зохиогдсон шатрын тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа шатарчин хүүгийн авьяас чадварыг үнэлэн Засаг даргын зөвлөлийн хурлаар санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ.


Шатарчин Х.Итгэлт хүүд дэмжлэг үзүүлэхээр боллоо   
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй