Шууд Chart

Малчдын нөхөрлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ

2017-03-20 13:42:43

Увс аймаг дахь цагдаагийн газраас зохион байгуулж буй “Хөршийн хяналт ба малчдын бүлэг нөхөрлөл” тусгай арга хэмжээ үргэлжилж байна. Энэхүү үйл ажиллагаа нь орон байр болон малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага иргэдийг татан оролцуулах. Хөршийн хяналт болон малчдын бүлэг нөхөрлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэн гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлтэй газруудад шинээр дүн шинжилгээ хийж хөршийн холбоо малчдын бүлэг нөхөрлөл зохион байгуулах зорилготой юм.



Үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 17-нд хэсгийн байцаагч, багийн цагдаа нар Улаангом сумын нутаг дэвсгэрт байх алслагдсан гэр хороололд амьдардаг малтай иргэд болон хөршийн холбооны 50 иргэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон шинээр батлагдсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудаар сургалт зохион байгуулжээ.

Мөн иргэдийг цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний хамт алслагдсан гэр хороолол болон гудамж талбай олон нийтийн газарт нийтийн эргүүлд гаргаж үр дүнг нь тооцон ажиллаж байна. Тус арга хэмжээний хугацаанд хэсгийн төлөөлөгч нар хариуцан ажиллаж байгаа сумынхаа иргэдийн дунд малчдын бүлэг нөхөрлөлийг шинээр байгуулан ажиллаж иргэдийн дунд шинээр батлагдсан хуулиудаар сургалт зохион байгуулан ажиллаж байгаа юм гэж Увс аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

“Хөршийн хяналт ба малчдын бүлэг нөхөрлөл” тусгай арга хэмжээ энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх юм.


Малчдын нөхөрлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ   
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй