Шууд Chart

Кэмил Сточ 24 дэх гарааны явагчаар тодорлоо

2017-03-20 15:28:37

ОУЦХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг трамплинаас үсрэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний ээлжит гараа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 2016-17 оны улирлын 24 дэх гараа Норвеги улсын Викерсюнд дэх цанын баазад болж, дэлхийн цомын тэмцээн энэ хотод 3 дахь өдрөө үргэлжсэн юм. Энэ өдөр ганцаарчилсан төрөлд дэлхийн шилдгүүд тун эрч хүч, идэвх зүтгэлтэй өрсөлдөж байлаа. Учир нь Австрийн алдарт тамирчин Стефан Крафт 253.5 метр үсэрч дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байсан. Энэ өдрийн гарааны ганцаарчилсан төрөлд Польшийн Кэмил Сточ шилдэг нь байлаа. Өдгөө 29 настай Австри залуу Сточ эхний үсрэлтээрээ 238.5 метр, удаах оролдлогоороо 237 метр харайж тэргүүн байрт шалгарлаа. Сочигийн олимпийн наадмын хос алтан медальт, Дэлхийн хошой аварга Кэмил Сточ энэ жилийн дэлхийн цомын тэмцээнийг тэргүүлэн өрсөлдөж байгаа бөгөөд одоогоор явагдаад байгаа 24 гарааны 10-т нь тэргүүн байрт шалгараад байна. Харин түүний араас Японы Нориаки Касай орж, 2-р байрт шалгарсан байна. Удаах буюу 3-р байрт харин ХБНГУ-ын тамирчин Андреас Веллингер шалгарлаа.

Одоогоор дэлхийн цомын тэмцээнийг 24 гарааны дараах уралдааны нийлбэр оноогоор Австрийн Стефан Крафт 1465 оноотой тэргүүлж байна. Харни Кэмил Сточ тэргүүлэгчээс 31 оноогоор хоцорч нийлбэр оноогоор 2-р байрт эрэмбэлэгдэж байгаа юм. Одоо дэлхийн цомын тэмцээнд 2 гарааны уралдаан үлдээд байна. Трамплинаас үсрэлтийн дэлхийн цом нийт 26 гарааны уралдаан болж, ялагчаа тодруулдаг. Сүүлийн 2 гараа Словенийн Планика хотноо болж энэ сарын 26-ны өдөр 2017 оны дэлхийн цомын эзнийг тодруулах юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Кэмил Сточ 24 дэх гарааны явагчаар тодорлоо  
Үзсэн: 374 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй