Шууд Chart

АНУ-ын тусгаар тогтнолын тунхагийг зохиогч Томас Жефферсон дөрөвдүгээр сарын 13-нд мэндэлжээ

2017-04-13 11:18:52

АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч, АНУ-ын тусгаар тогтнолын тунхагийг зохиогч Томас Жефферсон 1743 оны дөрөвдүгээр сарын 13-нд мэндэлжээ. Жефферсон 1768-1775 онд Виржинийн нийгмийн танхимын гишүүн байсан бөгөөд Хойд Америкийн колониуд тусгаар тогтнолоо авсны дараа 1776 оны долоодугаар сарын 4-нд батлагдсан Тусгаар тогтнолын тунхаг бичгийг зохиогчдын нэг болсон юм.

Тэрээр амьдралдаа 6000 гаруй ном цуглуулсан нь хожим Конгрессийн номын сангийн эхлэл болсон гэдэг. Түүний сүүлийн ололт нь Виржинийн их сургууль юм. Жефферсон сургуулийн байрны дизайныг бүтээж өөрөө багш нараа сонгон бүрдүүлсэн бөгөөд сургуулийн дүрэм, хичээлийн хуваарийг мөн  гаргасан гэдэг.

Их сургууль 1825 онд нээгдсэн байна. Тусгаар тогтнолын тунхагийн 50 жилийн ойн өдөр буюу 1826 оны долоодугаар сарын 4-нд Томас Жефферсон насан эцэслэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын тусгаар тогтнолын тунхагийг зохиогч Томас Жефферсон дөрөвдүгээр сарын 13-нд мэндэлжээ   
Үзсэн: 1627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-21 20:28
Yg ymar huuli batalsiin

Бидэнтэй нэгдээрэй