Шууд Chart

Тавдугаар сарын 01-ний дотор бүх тендерийг зарлаж дуусгана

2017-04-19 18:30:01

Засгийн газрын ээлжит 17 дугаар хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан:

-  Илэрсэн зөрчил, дутагдалд дүн шинжилгээ хийн, зөрчлөө давтан гаргахгүй байх, энэ онд бараа, ажил үйлчилгээ худалдан авах тайлангийн үнэлгээнд хангалттай буюу түүнээс дээш үнэлгээ авсан байх

-  Энэ онд бүх сонгон шалгаруулалтыг цахимаар зарлах

-  Урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг тавдугаар сарын 01-ний дотор бүх тендерийг зарлаж дуусгах, зургадугаар сарын 15-ны байдлаар шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлэх, энэ өдрөөс хойш гэрээ байгуулахгүй байх зэргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.


Тавдугаар сарын 01-ний дотор бүх тендерийг зарлаж дуусгана  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй