Шууд Chart

БНХАУ-д албан ёсны бүртгэлтэй машины тоо 200 саяд хүрчээ

2017-04-20 14:04:54

БНХАУ-д албан ёсны бүртгэлтэй автомашины тоо 200-д хүрчээ. Энэ тухай Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас мэдэгдсэн байна. Тус мэдэгдэлд дурдснаар БНХАУ-д бүртгэлтэй нийт хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн тоо 300 сая гаруй ширхэг байгаа талаар онцолжээ.

2017 оны эхний улирлын байдлаар тус улсад шинээр 8,2 сая ширхэг хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Үүний хажуугаар Хятад улсад бүртгэгдсэн нийт хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг эзэмших эрхтэй 364 сая гаруй хүн бүртгэгдээд байгаа юм байна. Үүний дотор мотоцикл ч багтаж байгаа юм. Харин үүнээс 320 сая нь зөвхөн тээврийн хэрэгсэл буюу автомашины эзэмшигчид багтаж байгаа гэж Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас мэдээлжээ.

Энэ үзүүлэлт 2017 оны эхний улиралд 7,4 сая хүнээр нэмэгдсэн гэсэн үг юм байна. Харин 2015 оны байдлаар Хятад улсад нийтдээ 279 сая хүн тээврийн хэрэгсэл эзэмших эрхтэй гэж бүртгэгдсэн байна. Үүнээс 172 сая хүн зөвхөн автомашин эзэмших эрхтэй гэж бүртгэгдэж байжээ.

















Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д албан ёсны бүртгэлтэй машины тоо 200 саяд хүрчээ  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй