Шууд

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхи шуургатай

2017-04-21 15:35:28

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:  Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхи шуургатай сэрүүхэн байхыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 21-ний 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 12-14 м/с, шороон шуурга шуурна. 17 цагт 3 хэм, 20 цагт 1 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 21-ний 20 цагаас 04 дүгээр сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас  секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 18-23 дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч орон шуурга шуурна. Шөнөдөө  1-6 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсч 5-10 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур  тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө  8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24, 25-нд Хангайн уулс болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст сэрүүсч Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм  дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.


Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхи шуургатай  
Үзсэн: 214 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй