Шууд Chart

Цагдаагийн байгууллагын “Марш тактик-2017” тэмцээн маргааш болно

2017-04-21 16:35:29

Улаанбаатар цагдаагийн хүрээний “Марш тактик-2017” цогцолбор тэмцээн маргааш /2017.04.22/ Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн “Нарстай ам” дахь хээрийн сургалтын хэсэгт болно.

19 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Хэрэг бүртгэх алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар салаа, ЦЕГ-ын Автобааз, ОНАБХГ-ын Хамгаалалтын хоёр, гуравдугаар газар, Нийтийн хэв журам хамгаалах газар болон Төмөр зам дахь Цагдаагийн газар, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн хамтарсан баг буюу нийт 11 газар, хэлтсийн алба хаагчид өрсөлдөх юм.


Цагдаагийн байгууллагын “Марш тактик-2017” тэмцээн маргааш болно  
Үзсэн: 447 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй