Шууд

ББСБ-уудын 94.7 хувь тайлангаа бүрэн ирүүлжээ

2017-05-19 16:17:00

Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны нэгдүгээр улиралд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх хүсэлт материалаа ирүүлсэн 13 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгож, 2 банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нийт банк бус санхүүгийн байгууллагын тоо 529 болсон байна.

 Хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлж буй банк бус санхүүгийн байгууллагууд улирал бүрийн санхүүгийн тайлангаа Хороонд ирүүлэхээс 501 ББСБ буюу 94.7 хувь нь тайлан мэдээгээ бүрэн ирүүлжээ. Харин нэр бүхий 28 банк бус санхүүгийн байгууллага нь эхлэлтийн тайлан тэнцлээр болон өмнөх үеийн санхүүгийн тайлан тэнцлээр нэгтгэлд хамрагджээ. Тодруулбал, 13 банк бус санхүүгийн байгууллага нь эхлэлтийн тайлан тэнцлээр, 15 нь өмнөх үеийн санхүүгийн тайлан тэнцлээр нэгтгэлд хамрагдсан байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.


ББСБ-уудын 94.7 хувь тайлангаа бүрэн ирүүлжээ   
Үзсэн: 215 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй