Шууд Chart

Агаарт "тогтдог" майхан

2017-08-11 11:55:48

Аялал зугаалгаар явахад заримдаа чийгтэй газарт майхан босгоход даарч жиндэхээс эхлээд таагүй зүйлүүд таарах нь бий. Тэгвэл үүнийг таатайгаар шийдсэн нэгэн өвөрмөгц загварын майханг та бүхэнд танилцуулж байна.

Хэтрүүлэггүйгээр хэлэхэд энэхүү нээлт таны амралт зугаалгыг дараагийн түвшинд аваачих болно. Модон дээр барьдаг байшинг арван хуруу шигээ мэдэх архитектор Алекс Ширли-Смит "Tentsile" хэмээх модноос дүүжлэгддэг, зөөврийн сууцыг санаачилжээ. Тэрээр дизайнер Кирк Кирчевийн тусламжтайгаар өөрийн санаагаа бодит бүтээл болгож, улмаар худалдааны REI компанийн салбаруудаар зарж эхэлсэн байна. 

Tentsile –ийн албан ёсны сайтад мэдээнээр энэхүү майхан дүүжин ортой адил тав тухыг мэдрүүлэх бөгөөд илүү аюулгүй, гэр бүлээрээ тухалсан ч хангалттай зайтай аж. Шавьж хорхойны хамгаалалттай, ус нэвтэрдэггүйгээрээ энэхүү майхан илүү юм.
































Агаарт "тогтдог" майхан  
Үзсэн: 1932 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй