Шууд Chart

“Буур” Н.Жамъян аваргын удмын бөх Б.Анхбаяр: Хивсэн дээрх зурагнаас л өвөөгөө мэддэг болсон

2017-09-05 13:08:32

Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга, "Буур" Н.Жамъян агсны удмын бөх дархан аварга Г.Өсөхбаярын төрсөн дүү, улсын харцага Батбаярын хүү Анхбаяртай фэйсбүүкээр холбогдож ярилцлаа. Тэрбээр Японы нийслэл Токио хотноо байрлах Кибоугаока ахлах сургууль, токицказэ дэвжээнд харьяалагдаж байна.

-Сайн байна уу. Бяр их үү?

-Сайн, сайн байна уу. Хэн билээ, танил бил үү.

-Улаанбаатараас холбогдож байна аа. Өөрөөс тань ярилцлага авах гэсэн юм ...

-Юун ярицлага бэ. Би тийм том хүн биш шүү дээ. Өмнө нь ярилцлага өгч байгаагүй болохоор ямар эвгүй юм бэ (инээв, сурв).    

-Дараа нь аварга болоход тань дурсгалтай шүү дээ. Удамт бөхийн хүү удахгүй их аварга болно гэдэгт итгэж байна ...

-Билэгдэлтэй үг хайрласанд баярлалаа. Гэхдээ манай аав уурлахгүй байгаа. Фэйсбүүкдээ намайг шинэ нэг л зураг оруулахаар “Битгий муухай зураг оруулаад бай” гээд л загнана. Яг л жаахан хүүхэд шиг харьцдаг. Заримдаа найзынхаа зургийг оруулахаар “Яагаад охин эргүүлээд байна. Бэлтгэлээ сайн хийгээрэй” гэдэг. Ер нь би хэзээ том болох юм бол доо.

-Чи хэдэн оных вэ. Сүмогийн сургуульдаа сураад хэдэн жил болж байна вэ?

-1998 оных. Энд сураад гурван жил болж байна. Би хамгийн бага нь болохоор манай дэвжээний ах нар их зардаг юмаа. Тантай чаталж байгаад хариу өгөхгүй байвал юм хийж байгаа юм байна гэж ойлгоорой.

-Башёд барилдах хугацаа болж байгаа юу?

-Маеэ сүмо буюу хамгийн бага башёд энэ сарын сүүлээр барилдана. Гэхдээ 2-3 барилдаан хийдэг.

-Ингэхэд өөрөө яагаад сүмог сонгосон юм бэ. Аав, авга ах тань үндэсний бөхөөр барилддаг шүү дээ?

-Аавтай ярилцаж байгаад л шийдсэн. Гэхдээ би өмнө нь сагс тоглодог байсан. Гэвч бөхийн удмаа бодоод энэ спортыг сонгосон.

-Дунд сургуульд хаана сурч байсан бэ?

-Эрдэнэт хотын 14 дүгээр дунд сургуульд есдүгээр анги хүртлээ сурч байгаад Япон руу шилжиж ирсэн. Намайг тэнд сурч байх үед аав “Хангарьд” ордонд үндэсний бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. Тэгээд манайх тийшээ түр шилжсэн хэрэг.

-Одоо багш, ангийнхаа хүүхдүүдийг санаж байна уу?

-Ангийнхаа хүүхдүүдийг санаж байна. Би гурван жилийн өмнө Монголд очихдоо бид нар нэг цугларсан. Би Эрдэнэтэд хайртай.    

-Япон хэл сайн сурч байна уу. Сургуулийнхаа байранд амьдардаг уу?

-Анх хэцүү байсан ч одоо ярихдаа асуудалгүй болсон. Ирсэнийхээ дараа ахлах сургуулийнхаа дотууо байранд амьдардаг байсан. Харин одоо мэргэжлийн сүмогийн өөрийн орох гэж байгаа дэвжээний байранд амьдардаг.

-Танай дэвжээнд өөр Монгол хүүхэд байдаг уу?

-Байхгүй. Нэг дэвжээнд нэг л гадаад хүүхэд байх ёстой гэсэн зарчимтай.

-Япон хүүхдүүдэд чи бярдуулахгүй байгаа биз дээ?

-Гайгүй ээ.

-Чиний өндөр, жин хэд вэ?

-185 см, 123 кг жинтэй. Монголд байхдаа би 180 см өндөр, 70 кг жинтэй байсан. Жин нэмэхийн тулд хоол сайн идэх ёстой. Гэтэл би хоолондоо маш муу. Тэгэхээр нь би жин хурдан нэмэхийн тулд майонез ихэвчлэн идсэн. Харин одоо багш нар жин нэмэхийг шаардахаа больсон. Хэрвээ одоо байгаагаасаа нэмчихвэл зиндаа ахихад хөдөлгөөн саарч, бяр нэмж чадахгүй болчихно.

-Бэлтгэл хийх, хоол их идэх хоёрын аль нь хэцүү вэ?

-50-50 хувь.

-Г.Өсөхбаяр аварга чамайг үндэсний бөхөөр барилдуулья гээгүй юу?

-Үгүй. Тэгээд ч би үндэсний бөхөөд барилдвал амжилт сайн үзүүлэхгүй юм шиг санагдсан. Харин сүмо гоё санагддаг.

-Нэг өдрийн бэлтгэл хэрхэн өрнөдөг вэ?

-Барилдаан их хийж, хүн түрээд л аймшигтай. Гэхдээ бэлтгэл дууссаны дараа миний биед маш гоё мэдрэмж төрдөг.

-Өглөө хэдэн цагт босдог вэ?

-Янз бүр. Ихэвчлэн 07:00 цагт босдог. Зарим үед 05:30 цагт босч, 00:00 цагт унтана.

-Чи өөрийгөө ямар цолонд хүрнэ гэж боддог вэ?

-Би ирээдүйгээ биш зөвхөн маргаашийг боддог. Ирээдүйгээ бодож стрестех дургүй. Бэлтгэл хийхэд ч сонин болчихдог. Түүний оронд “Маргаашийн бэлтгэлийг ёстой гоё хийнэ. Өнөөдөр даваагүй бөхчүүдийг давна аа” гэж боддог. Ер нь маргаашийг бодож байхад сайхан ирээдүй нэг л мэдэхэд хүрээд ирнэ.   

-Г.Өсөхбаяр аварга зөвлөгөө өгдөг үү?

-Дээхнэ Японд нэг уулзаж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал партинд хамт явсан. Тэр үед хоёулахнаа гадаа гарч, жаахан юм ярьж суусан. Тэр үед ах “Ирээдүйгээ бодоод энэ хүртэл ирсэн юм чинь хичээнэ шүү. Чи бөхийн удамтай. Тэгэхээр чамд дутуу юм байхгүй. Улам сайн хичээгээрэй. Дүүгээ сайн харж байгаарай. Чамд хань болох ганц хүн тэр шүү. Та хоёр ойр байгаа юм чинь” гээд духан дээр үнсээд салсан.

-Дүү тань тань бас Японд байдаг юм уу?   

-Өсөхөө агаагийн том хүү өөр хотын ахлах сургуульд сурдаг юм аа. Бид хоёр угаасаа их дотно өссөн л дөө.  

-Одоо гэрээ санахаа байсан биз дээ?

-Угаасаа санадаггүй байсан. Чөлөөт цагаараа дуу сонсож, Хакүхо аваргаас эхлээд томчуудын барилдаан, сагсны тоглолт үздэг. Мөн Монгол ах нартай гадуур зугаалж, хооллох дуртай. Надтай ойрхон өөр дэвжээнд нэг Монгол ах байдаг юм. Зарим үед Хакүхо ах ч ирдэг.

-Хакүхо аварга чамайг таньдаг уу?

-Танина.

-Чи цалин авдаг уу?

-Үгүй. Одоогоор ойр зуурын бүх зардал хувиасаа. Гэхдээ манай дэвжээ төлбөр авдаггүй. Учир нь мэргэжлийн сүмогийнх болохоор. Харин башёд сайн барилдвал цалин бага багаар нэмэгдэнэ.

-Сүмогийн дэвжээнд анх ямар шалгуураар орсон бэ?

-Хакүхо аварга оруулж өгсөн. Багш нарт миний удам судрыг яриад л. Надад том тус болсон ачтан бол их аварга М.Даваажаргал. Гэтэл саяханаас дэвжээнд орно гэдэг хэцүү болсон. Нэг дэвжээнд нэг л гадаад бөх байх ёстой гэж заагдсан. Хэн дуртай нь орох боломжгүй.

-Чи “Буур” хэмээх Н.Жамъян өвөөгөө хэзээнээс мэддэг болсон бэ?

-Долоон настайгаасаа. Манай гэрт нэг өвгөний зурагтай хивс байдаг байсан юм. Тэгсэн тэр манай өвөө байсан юм билээ. Ухаан ороод хүчит аварга байсныг нь ойлгож, маш их бахархсан.

-Аав тань чамд шаардлага өндөр тавьдаг уу?

-Өндөр шүү. Өөрөө ч барилддаг байсан болохоороо надад маш их зүйл зааж, зөвлөдөг. Биеийн булчин хөгжүүлэх гээд л... Утсаар ярих болгонд л иймэрхүү юм заана. Харин ээжтэй ярихаар “Идэж, уух юмаа бодоорой. Тийм юм сайн ид” гээд л.

-Чиний ойрын зорилго юу вэ?

-Гурван зиндаа дараалж түрүүлмээр байна. Дараа нь дээд цолонд хүрэх. Ер нь би зорилгоо бага багаар тавьдаг. Энэ олон жижиг зорилго, мөрөөдлийн цаана их аварга болох бий.

-Үндэсний бөхийн барилдаан хэр их үздэг вэ?

-Нэг их үздэггүй. Барьц халах, мэх зэргийг л хааяа хардаг.

-Хүчний бэлтгэл хэр их хийдэг вэ?

-Хүчний бэлтгэл хийх би их дуртай. Заримдаа фитнессийн зааланд очиж хөлсөө гаргах мөн ч сайхан шүү. Толгой тулж, түлхэж барилддаг болохоор цээж, гарандаа ихэвчлэн бэлтгэл хийдэг.

-Үс их ургаж байна уу?

-Жил хэртэй ургуулж байна. Одоо яг нүдний хэсэгт шүргээд байгаа болохоор их ядаргаатай.

 

-Монгол, Япон хүүхдүүдийн барилдаан хэр өөр вэ?

-Өөр шүү. Япон хүүхдүүд мэх муу. Гэхдээ сүүлийн үед сайн сураад байгаа. Намайг мордолт, хургаа мэх хийхээр яаж ч чаддаггүй. Харин Монгол хүүхдүүд биеэ сайн суллаад хариу мэх хийдэг. Зан байдлын хувьд бол Япончууд их шогч, сайхан зантай. Ер нь хамт амьдрахад хэзээ ч уйдахгүй. Хэн нэгэн сонирхолгүй юм ярьсан ч сэтгэлийг нь бодоод инээдэг. За би бэлтгэлдээ орлоо шүү ах. Танд ажлын өндөр өмжилт хүсэе.

-Баярлалаа. Чамд ч гэсэн спортын өндөр амжилт хүсэе. Аварга цол хүртэхээр тань дахин уулзахыг ерөөл өргөе.   

 

 























Нийтэлсэн: У.Баярсайхан

“Буур” Н.Жамъян аваргын удмын бөх Б.Анхбаяр: Хивсэн дээрх зурагнаас л өвөөгөө мэддэг болсон  
Үзсэн: 9413 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.47.xxx] 2017-09-09 10:20
Сайн уу!ах н зөвлөгөө өгье өө.Хэзээ ч майонез идэж болохгүй зүрхэнд маш муу.Хужир өглөө болгон өлөн дээрээ бүлээн 1 литр устай уугаарай.Амны жижиг халбагаар.Фитнэсс хүнийг гэмээнэ.Гиир,туухай 32 кг ийн. Youtube deer baigaa гировой спорт гээд үзнүү. Нарнаас өглөө болгон эрчисээ аваарай.за тун удахгүй их аварга болоорой
аа [212.139.93.xxx] 2017-09-09 00:47
Сайн бөх хүн бөх хүний охинтой суувал л таримал гэгдэх сайн бөх төрдөг юм. А.Сүхбат аварга, Х.Баянмөнх аваргын охин Баясгалан хоёроос гарсан хүүхдүүд мундаг бөх болох нигууртай. Нээрээ, А.Сүхбат аварга бас дахин залуу эхнэрийн асуудалтай сонсогдоод байснуу. Хүүхэмсэг эр хүн бол онцгүй. Гэхдээ, аваргын хувьд бол ойлгож болох, тэр ч байтугай аль болох үрээ сайн тарааж болж өгвөл хүний өөрийн ил далд ч болсон 20-30 хүүхэдтэй болбол тун сайн. Монголын хүчирхэг эрсийн үрс маш олон болох болтугай.
Зочин [202.9.47.xxx] 2017-09-08 10:23
амжилт хүсэж байна. маш сайхан өхөөрдөм үнэн гоё ярилцлага өгсөн анхбаяртаа баярлаж байна. чиний урд урт удаан амжилт,ялалт,аз жаргалын жилүүд бий гэдэгт бүрэн итгэлтэй байна.улсынхаа нэр төрийг өндөрт өргөн явахын ерөөл чамд дэвшүүлж байна. ах дүү нарт нь ч баяр хүргэе.аав ээжид нь амжилт хүсье.
Зочин [66.181.184.xxx] 2017-09-06 21:45
Har nyalhaaraa huuhed hari nutagt baihad huuhdiig setgel sanaagaar unagah gj bga yum shig ene huuhed ymr humuujileer humuujsen ni haragdah bailgui oorsdiinhoo huuhduudiig hicheej amidar ta nar moroodoldoo hureh gej temuulj bgaa huuhediig yaj ingej bichij chaddag baa
247 [66.181.188.xxx] 2017-09-06 13:39
Энэ Г.Батбаяр архи уугаад л бөхийн жудагаа мартаад солиороод л явдагсан хайран хүүгээ харьд явуулж сумочин болгож мөнгөөр нь архи авч уух гэсэн юм байх да
Зочин [212.139.93.xxx] 2017-09-09 00:50
Ха ха, яг яг. Өсөхөө аварга бол жудагтай, даруухан, сайхан монгол эр хүн. Харин дүү нь болох Батбаяр бол зүгээр л хөдөөний орк, шилтэй цэнхэртэй л илүү сайн барилдаж явсан даа. За тэр аав маав нь яахав, өнгөрсөн хорвоо. Харин, энэ хүүгийн ярианаас харвал эвдрээгүй, ухаантай, зорилготой сайн хүү байна. Озеки хүртэл явчихаасай.
888 [27.123.213.xxx] 2017-09-06 11:33
аварга болоорой
Зочин [202.21.126.xxx] 2017-09-06 10:34
Амжилт хүсье!
Зочин [66.181.165.xxx] 2017-09-06 10:21
huurhun huu bn Amjilt
tugsuu [202.55.183.xxx] 2017-09-06 10:01
amjilt husie.hurdan deed zindaand garaarai!
irgen [103.206.195.xxx] 2017-09-06 09:22
hoorhon huu baina, amjilt husye. huuhdiig bodooch ee, humuus ee, demii muuhai yum buu bciheech.
Zochin [99.203.14.xxx] 2017-09-06 08:27
Ihk tamiriin ugshiltai humuus.mongol ulsiin irgen yum.kkk
Zochin [99.203.14.xxx] 2017-09-06 08:22
Sain hkuu.80 ond arhangaid surguuli tugsuud ochij bilee.bi mongol ulsiin irgen gej ihed dogshirch yavdag.hotod tursun hun nutaggui genee.haha..ineedtei.ee zailuul.
Зочин [202.179.31.xxx] 2017-09-06 08:02
Хөөрхий дөө , хөөрхөн хар нялхаараа юм. амжилтад хэт яарч шунахгүй бэртэж гэмтэхгүй бэлтгэлээ сайн хийж сайн барилдаарай. олон дахин монголын хэвлэлд битгий ярилцлага өгөөрэй. сайныг хүсэх хүмүүсээс гадна эцэг эх удам судраар нь дайрсан хар энергитэй хүмүүс цөөнгүй байгааг сэтгэгдэлүүдээс харж байгаа байлгүй дээ. Амжилт
Зочин [103.26.192.xxx] 2017-09-06 06:22
Уг нь энэ хууд дутуу юм алгадаа. Ирээдуй байна. Амжилт
zochin [88.179.25.xxx] 2017-09-06 02:35
huuhdiin yrilclaga door eceg ehiin talaar eldev ym bichdeg horchin ymnuud oorsdiigoo ymar baliar ataachaa haruulcgaaj bna doooo
Зочин [108.92.148.xxx] 2017-09-06 01:13
Usuhuu avarga shig bie ee avch yavah heregtei.Batbayar hartsaga sain ahiin neren door nileen peedeg, huuhemseg baisan .Odoo saihan namba suusan bailguidee.
Zochin [150.129.141.xxx] 2017-09-06 00:03
Etsgiinhee surgaaliig il bitgii gargaj bai dotroo bodoj yv
Зочин [43.242.243.xxx] 2017-09-05 22:13
Хүн бөх болохоос илүү хүн болох гэж эрхэм юм бий.Сайхан удамтай болохоор сайн бөх болох нь чамаас л шалтгаална.Хичээгээд зүтгээд байхад санасандаа хүрэхдээ л хүрнэ.Сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал могойн хор гэдгийг санаж сайнтай нэхэрлөж зөв яваарай дүү минь.Их аваргуудын нэрийг хугалж л болхгүй шүү.Нэр хугарахаар яс хугар гэдэг.Амжилт хүсье.
Зочин [66.181.178.xxx] 2017-09-05 22:12
АМЖИЛТ ХҮСЬЕ ЭВДРЭЭГҮЙ ДАРУУХАН САЙН ХҮҮ БН
Зочин [66.181.188.xxx] 2017-09-05 21:08
Эцэг дурак нь манай ажлын хүүхэнтэй сууна гээд л балайраад явдаг байж билээ архи уучхаад ажил дээр ирээд солиороод явдаг бсан би тэр үед эхнэргүй залуу гэж бодож ысан тэнэг хулгайч чинь сайхан эхнэр хүүхэдтэй байсан юм ына шдээ тэр муу хүүхэн ч гэсэн нэг муу шуналын тулам улаан хорчин байсан дөө
Зочин [103.229.123.xxx] 2017-09-08 09:10
Чи юу юу гээд хуцаад бгаа нохойн гөлөг вэ хаана ажилладаг болоод ямар хүүхэнтэй холбоод бгаа юм бэ ил биш болохоор юу ч гэж хуцаж болно гэж бодоо юу.харцага чам шиг арчаагүй гөлөгийг бодоход эр хүн шиг хүн шүү
xxx [43.242.242.xxx] 2017-09-05 20:35
Etsgee duuraival hop yavahgui de udmaa dagaval sain buh blh BH
Зочин [103.57.95.xxx] 2017-09-05 18:12
avarga bolooroi,hakuho avargaas sain suraltsaarai
faa [182.160.38.xxx] 2017-09-05 18:09
udam bgaa bolhoor asuudalgui ldee, aav n bol muu buh lduu, shiltei shingentei l barildsandaa, 2 avargiig duuriaval ch diildehgui shuu
Зочин [66.181.186.xxx] 2017-09-06 07:59
Chi gulug mini yuch medehgui baij yu hutsaad bgaan. Hartsagatai uulzaj uzsiimuu?olon yum hutsaj bhaar urdah amidralaa avaad yav. Haragdahgui bolhoor olj chadahgui gej bodoo yu.
Зочин [203.91.115.xxx] 2017-09-08 12:00
Атаархсан ийм гөлөгнүүд зөндөө битгий тоо,харцагыг мэддэг болохоор би ямар хүн бэ гэдгийг нь мэднэ.Энд сулиараад өмдөндөө шээх гээд бга юмнуудын хажууд эр хүн дэ
Зочин [203.91.115.xxx] 2017-09-05 15:05
Hoorhon aashtai uhaantai huu bna amjilt uragshaa
Зочин [202.179.2.xxx] 2017-09-05 14:12
heerhen en

Бидэнтэй нэгдээрэй