Шууд Chart

Гадаадын зургаан иргэн Алтай Таван Богдод цасанд боогджээ

2017-09-13 13:07:22

Израиль улсын зургаан иргэн Алтай Таван Богдод цасанд боогдсон гэсэн мэдээллийг өнөө өглөөний 10:17 минутад аймгийн Цагдаагийн хэлтсээс Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч А.Алмасбекээр ахлуулсан найм, Цагдаагийн хэлтсийн нэг алба хаагч, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багийг 11.30 цагт гаргасан байна. Аймгийн төвөөс Алтай Таван Богд хүртэл 220 орчим км юм байна.

Аймгийн Онцгой байдлын газрын орлогч, УСТ-ийн дарга, хошууч Б.Анхбаяраас тодруулахад, Израиль улсын таван иргэн, нэг казак хөтөчтэйгээр өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14:00 цагт Алтай Таван Богдын чиглэлд явсан бөгөөд Алтай Таван Богдоос 20 км-ийн наана автомашинаа үлдээн явганаар явсан байна. Хөтөлбөрийн дагуу бол өнөөдөр эргэж ирнэ гэсэн мэдээллийг орон нутгийн иргэд өгсөн байна” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гадаадын зургаан иргэн Алтай Таван Богдод цасанд боогджээ  
Үзсэн: 241 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй