Шууд Chart

“Челси” 6:0 “Карабах”

2017-09-13 16:38:20

“Аваргуудын лиг”-ийн “С” хэсгийг тэргүүлэн тоглож байгаа Английн аварга “Челси” клуб нээлтийн тойрогтоо Азербайжаны “Карабах” клубтэй учраа таарлаа. Энэ тоглолтод “Челси” бүх талаараа өрсөлдөгчөө илүүрхэн тоглож, “Стэмфорд Бридж”-дээ 6:0-ийн харьцаатай ялалтыг авсан байна. Гоолуудыг Испани довтлогч Педро (5‘ Уиллианы дамжуулалтаар), Итали хамгаалагч Давид Заппакоста (30‘ Тибо Куртуагийн дамжуулалтаар), Цесар Азпиликуэта (55‘ Цеск Фабрегасын дамжуулалтаар), Тьему Бакайоко (71‘), Миши Батшуайи (76‘ Бакайокогийн дамжуулалтаар), Миши Батшуайи (82‘ Заппакостагйин дамуулалтаар) нар оруулжээ.

Өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор “Будант Альбионд” газардсан 23 настай Франц хагас хамгаалагч Тьему Бакайоко, Итали хамгаалагч Давид Заппакоста нар энэ өдөр ийнхүү “Челси”-гийн төлөөх эхний гоолуудаа оруулсан бол 2 гоол оруулсан 23 настай Бельги довтлогч Миши Батшуайи лигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэгчдийн эгнээнд орсон байна. Итали мэргэжилтэн Антонио Конте дасгалжуулагчтай “Цэнхэрүүд” энэ жилийн аваргуудын лигийн тэмцээний “С” хэсгийг эхний тойргийн дараах байдлаар тэргүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

“Челси” 6:0 “Карабах”  
Үзсэн: 187 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй