Шууд Chart

Итали, Сербийн хожсон нь хагас шигшээд өрсөлдөнө

2017-09-13 17:08:03

Өнөөдөр шөнө 2017 оны сагсан бөмбөгийн ЕАШТ-ий шөвгийн 8-н шатны үлдсэн 2 тоглолт болно. Энэ удаад Грек болон ОХУ-ын шигшээ багууд учраа тааран тоглох бол Итали, Сербийн багууд шөвгийн 4-т өрсөлдөх эрхийн төлөө тоглох юм. Ингэснээр Европын аваргын тэмцээний хагас шигшээд өрсөлдөх шилдэг 4 баг бүрэн тодорно. 

Богданович тэргүүтэй өнгөрсөн зуны Риогийн олимпийн наадмын мөнгөн медальт Сербийн шигшээ багийн хувьд "D" хэсгийг тэргүүлэн гарч, хасагдах шатанд Унгарын багийг хожоод байгаа бол тэдний өнөөдрийн өрсөлдөгч Италийн шигшээ баг хэсэгтээ 3 хожиж, "В" хэсгийн 3-р байраар хасагдах шатанд шалгарч, Финляндын багийг шөвгийн 16-н тоглолтод буулган аваад байна. Өнгөрсөн 8-р сарын 31-ний өдөр эхэлсэн ЕАШТ-ий аварга баг энэ сарын 17-ны өдөр тодрох юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Итали, Сербийн хожсон нь хагас шигшээд өрсөлдөнө  
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй