Шууд Chart

ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

2017-09-14 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 14. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 24. Бархасвадь гараг. Хэрцгий охин одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөх луу өдөр.

                          Барилдлага: Үл зохилдох
                          Шүтэн барилдлага
: Мунхрахуй  
                          Суудал: 
Ус

Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Өвчин эмгэг ирнэ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Од эрхэс нийгмийн идэвхи тааруу өдөр байхыг билэгдэж байна. Өөрийгөө дур зоргоор нь бүү тавь. Тогтворгүй байдал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Аахар шаахар асуудлаар өө сэв бүү эр. Эс тэгвээс дотны хүмүүстэйгээ муудалцаж магадгүй. Таны хэлсэн шүүмж, зэмлэл хүмүүст их эмзэг тусах болно.


ҮХЭР (4/20-5/20)

Найдвартай найз нөхөд гэж бодож итгэж байсан хүмүүс таны итгэлийг эвдэнэ. Сайн санаатнуудаас холхон байх нь таныг аварна. Зөн билгээ даган цагаа олсон цорын ганц зөв шийдвэр гаргаж чадна. Та эргэн тойрныхондоо эелдэг байснаар гэр бүлийн тааламжит уур амьсгалыг бий болгоход хүргэнэ. Хэтрүүлэлд бүү ор, энергиэ зөвхөн чухал зорилгод чиглүүл.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Дээд боловсрол эзэмших, мэдлэгийнхээ хүрээг өргөжүүлэхийн чухлыг ойлгоно. Учир нь эдгээр зүйлс танд дутагдаж байгаа нь олны нүдэн дээр ил байна. Бүү гутар. Жинхэнэ амжилт удахгүй ирнэ. Мэргэжлийн ба оюун ухааны өсөлтөндөө анхаар.

 


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Танд хүмүүстэй харьцаагаа сайжруулах боломж ирэх бололтой. Тэд хангалттай элэгсэг дотно, ажил хэргийнх нь талаар чин сэтгэлээсээ сонирхох болохоор ядах юмгүй хамт ажиллагсад, дарга нарынхаа талархлыг хүлээнэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр та ямар нэгэн нууцыг нээж улмаар өөрийн гайхамшигтай чадваруудаа илрүүлнэ. Таны дур булаам байдлын өмнөхөөс илүү байх болно. Таныг шүтэн бишрэгчдийн дунд хамгийн дотны хайртай хүн чинь байх болно. Материаллаг бие даасан байдалтай болоход тань таны найз нөхөд тусална. Өөрийн өвөрмөц үзэл бодол, төсөөллүүдээ тэдэнтэй зоригтой хуваалц. Тэд танд зөв гарц олж өгнө.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр ажил төрөл, гэр бүл, хамаатнуудтай харьцах харьцаанд бэрхшээл учирч болзошгүй. Дотны хүмүүстээ тусламж үзүүлэх, хуучны харилцаа холбоогоо бэхжүүлэх, сэргээхэд ихээхэн хүч, анхаарал танаас шаардагдана.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Тогтворгүй байдал, урвалтын өдөр. Та дүрэлзсэн халуун сэтгэлээр дурладаг. Хайр сэтгэл бүтэлгүйтэхэд дараагийн шинэ дурлалыг энэ бол жинхэнэ хайр хэмээн мөн л халуун сэтгэлээр хайрлан дурладаг. Тогтворгүй хөнгөмсөг байдал таныг аз жаргалтай болгохгүй.

 


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Шинэ ажил эхлэх, эхэлсэн бүхэн амжилттай болох тааламжтай өдөр. Олон түмнийг удирдан хөдөлгөж чадна. Сэтгэл санааны хувьд тогтвортой байна. Хэрвээ та амьдралдаа ямар нэг зүйлийг эрс өөрчлөхөөр шийдсэн бол тэсвэр тэвчээртэй бай.

 


НУМ (11/22-12/21)

Оюун санаагаа ариусгах өдөр. Арилжаа наймаа, ажилдаа амжилтанд хүрнэ. Шинэ танил, шинэ мэдээ таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилнө. Чухал шийдвэр гаргах хэрэгтэй болно. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх уулзалт, томилолт нааштай үр дүнд хүрнэ.

 


МАТАР (12/22-1/19)

Ашиг хонжоо харсан энэ цаг үед элдэв ёс суртахуунгүйгээр хялбар мөнгө олох боломж танд байна. Өөрийн боломжийг бүү алд. Бүтэн сарын турш гэртээ зүгээр суусан хүнийг аз тойрон гарна гэдгийг од эрхэс зөвлөж байна.

 


ХУМХ (1/20-2/18)

Тогтворгүй өдөр. Ажил төрөл огцом ихсэж багасна. Бүү гутар. Энэ л ажил үйлсийн төлбөрөөс ихээхэн амжилт олно. Ажлын чөлөөт хуваариар ажиллавал тохиромжтой. Хэт сэтгэл гаргах нь эцэст нь ядаргаанд оруулна.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр хуурмаг алдаатай өдөр байна. Таны хувьд сэтгэл санааны гутранги байна. Ажил хэрэг бүтэмж муутай байна. Бизнест гэрээ хийх, зээл авах хэрэггүй. Өөрийн аз жаргалтай байх завшааныг ганцхан шалтгаанаар алдаж болно. Энэ нь таны залхуу зан юм.


ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин эмгэг ирнэ  
Үзсэн: 354 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй