Шууд Chart

Монголд тракторын үйлдвэр байгуулах хүсэлт гаргав

2017-09-14 12:08:35

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд манай улс Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/-аас 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авч 32 саяыг нь хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар болсон.

БНПУ-ын “Полмот холдинг”-ийн Хөгжлийн газрын захирал Марек Пол өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбаттай уулзан дээрх зээлийн хүрээнд трактор угсрах үйлдвэр байгуулахад Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.



Тус компани хэд хэдэн улсад тракторын үйлдвэр байгуулсан туршлагатай бөгөөд 2019 оны хавар гэхэд “Монголд үйлдвэрлэв” гэсэн тодотголтой тракторыг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн энэ үйлдвэрээ цахилгаан эрчим хүчээр ажилладаг автобус угсрах боломжтой байхаар тооцоо, судалгааг нь хийжээ.

“Монгол Улсын Засгийн газар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ дотоодынхоо хэрэгцээг хангаж улмаар экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна. Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжөө эх орондоо угсарч, үйлдвэрлэх нь үүнд чухал түлхэц болох учиртай” гэж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат хэлэв. Мөн тухайн аж ахуйн нэгж дэвшилтэт техник, технологи нийлүүлж, монгол иргэдийг сурган тогтвор суурьшилтай ажиллуулах ёстой гэж үздэгээ тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Монголд тракторын үйлдвэр байгуулах хүсэлт гаргав  
Үзсэн: 254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй