Шууд Chart

НҮБ: Рохинжа үндэстэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай

2017-09-14 15:38:11

Мьянмар улсын баруун хилд тус улсын үндэсний цөөнх Рохинжа иргэд аюулгүйн хүчнийхэнтэйгээ мөргөлдөөн үүсгэж, шашин хоорондын зөрчил саяны хэд хоногт дээд цэгтээ хүрээд байна. Хүчирхийллээс зугтахын тулд, хэдэн зуун мянган рохинжа үндэстэн Бангладеш руу дүрвээд байна. Энэ асуудалд НҮБ анхаарлаа хандуулж, дүрвэгсдийн нөхцөл байдал хямралын дээд цэгтээ хүрснийг зарлаж, олон улсыг хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриаллаа. Олон улсын дүрвэгсдийн байгууллагын мэдэгдэж байгаагаар, өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд, 370 мянган рохинжа үндэстэн Бангладеш руу дүрвэжээ.

Харин хүүхдийн сангийн мэдээлж байгаагаар, эдгээр дүрвэгсдийн 50 орчим хувь нь буюу 120 гаруй мянга нь 0-16 насны хүүхдүүд юм байна. Эдгээр хүүхдүүдэд тусламж үзүүлэхэд, хамгийн багадаа 7,9 сая америк доллар шаардлагатай байгааг хүүхдийн сангаас мөн мэдэгджээ. Тиймээс, НҮБ-ийн дүрвэгсдийн асуудал эрхэлсэн төлөөлөгч, Бангладеш дахь дүрвэгсдийн хуаранд, эхний ээлжийн бараа материалын тусламжийг тээвэрлэн хүргэх юм. Үүнд, 1700 гаруй майхан, хүнс, усны бараа материал багтаж байна.

Энэ удаагийн шашны мөргөлдөөн Мьянмарын засгийн газрын аюулгүйн хүчнийхэн Рохинжа цөөнх иргэдийг шашнаар ялгаварлан гадуурхах, хавчин дээрэлхэх хандлага гаргаснаас болж үүссэн. Ер нь ч Британийн колонийн үеэс буюу Британи Ракхайн мужийг эзлэх үеээс Бенгалийн булангаас Исламын шашинтай Рохинжа иргэдийг ажиллах хүч болгож авч ирсэн юм байна. Мьянмар улс буддын шашинтай улс, тус улсын хүн амынх 89% нь буддын шашин шүтдэг. Харин хүн амын дөнгөж 4 хувь нь Исламын шашинтай. Мьянмарын баруун өмнөд бүсийн Ракхайн мужид Рохинжа үндэсний цөөнх 1,3 сая хүн амьдардаг.

Эдгээр Рохинжа нар Ракхайн мужийн уугуул иргэд гэж өөрсдийгөө үздэг. Гэтэл Мьянмарын буддын шашинтнууд тэднийг уугуул бус, ажиллах хүч нэрээр дүрвэж ирсэн дүрвэгсэд, өөр шашинтай гэх мэтээр хавчин гадуурхдагаас үүдэн Мьянмарт шашин хоорондын энэ зөрчил үүсчээ. Үүний цаана дахиад 1,5 сая Рохинжа үндэсний цөөнх Бангладеш, Пакистан, Тайланд, Малайз, Энэтхэг, АНУ, Индонези, Непал гээд дэлхийн олон оронд тархан суурьшдаг юм байна. Үүнээс өмнө 2012-оос 2014 онуудад Мьянмарын Ракхайн мужид шашин хоорондын цус урсгасан хэд хэдэн мөргөлдөөн үүсч байжээ.





















Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: Рохинжа үндэстэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай   
Үзсэн: 330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ариунаа [103.9.88.xxx] 2017-09-15 14:13
Рохинья гэж байхаас Рохинжа гэж байхгүй Непал буюу Балба гэж хэлбэл зохилтой. Үндэсний хэмжээний том байгууллага байж хүмүүсээ жаахан чадавхжуулаачэээ Жирийн иргэдээсээ дутуу мэдлэгтэй байх юм.

Бидэнтэй нэгдээрэй