Шууд Chart

Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Амаржаргал бие даасан 11 дэх тоглолтоо хийнэ

2017-10-03 15:29:11

Монгол Улсын гавьяат жүжигчин, ая зохиогч, дуучин Ч.Амаржаргал “Сэтгэлийн өнгө” нэртэй бие даасан 11 дэх удаагийн уран бүтээлийн тоглолтоо толилуулах гэж байна.

Түүнийг “Үггүй хайр”, “Амин нүдэн”, “Нартад ганцхан ээждээ” зэрэг бүтээлээр нь сонсогчид мэднэ.

Ч.Амаржаргал 1987 оноос эхлэн, нийтийн дууны урлагт 30 жил уран бүтээл хийж 150 гаруй дууны ая, 30 гаруй дууны шүлэг зохиож дуучдаар дуулуулахаас гадна өөрөө дуулж ард түмний хүртээл болгожээ.

“Сэтгэлийн өнгө” тоглолтод харааны бэрхшээлтэй иргэдийн амьд хөгжмийн “Найзууд” хамтлаг оролцох бөгөөд энэ сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд дуулж өнгөрүүлэх юм байна.

Тус тоглолтоор хөгжлийн бэрхшээлтэй нэгэнтэй ханилж, үлгэр жишээ сайхан амьдарч яваа 3 гэр бүлд хүндэтгэл үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй тэргүүний 3 оюутанд сургалтын тэтгэлэг олгоход оршиж байгаа аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Амаржаргал бие даасан 11 дэх тоглолтоо хийнэ   
Үзсэн: 276 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй