Шууд Chart

Дональд Трамп: Умард Солонгосын эсрэг авах арга хэмжээнийхээ тухай урьдчилж хэлэхгүй...

2017-10-12 16:51:30

АНУ-ын  ерөнхийлөгч Дональд  Трамп  Умард  Солонгостой  холбоотой  авах арга хэмжээнийхээ  тухай урьдчилан  хэлэхгүй гэдгээ мэдэгдээд  байна.  Тэрээр  FOX NEWS-т  өгсөн  ярилцлагынхаа үеэр  ийнхүү мэдэгдсэн байна.  Сэтгүүлч  түүнээс  "Их  шуурганы  өмнөх  шиг  чимээгүй  байна" хэмээн  хэлж байсныг  нь  сануулж  тайлбар хийхийг хүссэн  юм.

Харин Ерөнхийлөгч Трамп энэ асуултад шууд хариулахаас зайлсхийсэн  байна. Тэрээр  25, 15, 5 жилийн өмнө ч  Умард Солонгосын  асуудал  байсан. Барак Обамагийн үед л Умардын  цөмийн  болон пуужингийн  асуудал  үүсчхээгүйг  сануулсан  юм.  Гэхдээ бас Барак Обамаг энэ асуудалд онцгой анхаарал  хандуулаагүй  хэмээн шүүмжлээд  авсан  байна. 

Харин Пхеньяныг тойрсон асуудалд  Хятад улс ашигтай байр суурь  баримталж  байгааг  мэдэгдсэн. БНХАУ-ын эрх баригчид Умард Солонгосын талд шахалт үзүүлэхийн тулд  банкны  шилжүүлгүүдийг  нь хаах зэргээр  олон зүйл  хийж  байгааг тэрээр үнэлсэн байна.  Өмнө нь  Ерөнхийлөгч  Трамп  Бээжинг  Умардын  эрх баригчдад хангалттай  дарамт  шахалт үзүүлэхгүй байна хэмээн шүүмжилдэг байсан.  Энэ удаад Бээжингийн зүгээс сүүлийн үед авч байгаа арга хэмжээнүүдийг үнэлж  буйгаа илэрхийлээд  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп: Умард Солонгосын эсрэг авах арга хэмжээнийхээ тухай урьдчилж хэлэхгүй...   
Үзсэн: 334 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй