Шууд Chart

Дэлхийн стандартын өдөр маргааш тохионо

2017-10-13 14:11:39

Маргааш дэлхийн стандартын өдөр тохионо. Энэ хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас “Стандарт нь хотыг илүү ухаалаг болгоно” сэдэвт семинарыг зохион байгууллаа.

Олон улсын хэмжээнд дагаж мөрддөг Чанарын удирдлагын стандарт буюу ISO стандартыг нэвтрүүлснээр аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүч, дулаан, усны хэрэглээгээ хэмнэсэн сайн жишээ олон байдаг. Тухайлбал, Испанийн "Ай Жи" барилгын компани тус стандартыг нэвтрүүлснээр нэг жилийн дотор нүүрстөрөгчийн ялгаралаа 23 тонн, хог хоягдалаа 20 тонноор багасгаж, 116 метр куб усыг дахин ашиглаж чаджээ. Тиймээс манай улсын үйлдвэр, аж ахуйн нэгж аль болох чанар болон удирдлагын стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Өнөржаргал ярилаа.

Тэгвэл манай улсад зарим уул уурхай, барилгын салбарын хэд хэдэн компаниуд ISO стандартыг нэвтрүүлж байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энэ талаарх Байгаль орчин аялал жуулчлалын яамны мэргэжилтэн н.Хоролмаагийн яриаг сонсъё.

Стандарт гэдэг нь заавал мөрдөх ёстой зүйл биш юм. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн санаачилгаар аливаа стандартыг мөрдөж ажилладаг. Тиймээс Стандарт хэмжил зүйн газар үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг олон улсын стандартыг барьж ажиллахыг уриалсан юм.


Дэлхийн стандартын өдөр маргааш тохионо  
Үзсэн: 219 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй