Шууд Chart

Азийн аваргуудад төрийн дээд шагнал олголоо

2017-11-02 13:07:04

Багийн спортын амжилтыг Монгол төр үнэлж, ФИБА сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монгол Улсын эрэгтэй шигшээ багийг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2017 оны Азийн Оюутны 3х3 тэмцээний алтан медальт, 2017 оны Дэлхийн Оюутны лигийн алтан медаль, ФИБА 3х3 Их Дуулгын тэмцээн Дэлхийн Оюутан залуучуудыг төлөөлөн оролцсон Монгол Улсын 3х3 Залуучуудын шигшээ багийг төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнажээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон ФИБА сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-д манай баг бахдам тоглолт үзүүлсэн.

С.Тулгаар ахлуулсан манай багт

  • Ариунбаатарын Сүхбат /Сүхбаатар аймаг/
  • Онолбаатарын Энхбаатар /Булган аймаг/
  • Батдэлгэрийн Наранбаатар /Хөвсгөл аймаг/
  • Боргилын Батзолбоо /Багийн ахлагч, Сүхбаатар аймаг/
  • Цогтын Отгонжаргал /Ховд аймаг/ нар багтаж байна.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн аваргуудад төрийн дээд шагнал олголоо  
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй