Шууд Chart

“Өвөл” нэртэй шоу тоглолт болно

2017-11-24 10:25:29

“Корпрэйт энтертаймент” нь урлагийн салбар бүрээс шилдэг уран бүтээлчдийг сонгон шалгаруулж, Монгол үндэстний хэв маяг өв соёлоо шингээсэн урлагийн бүтээл, уран бүтээлчдийг олноо алдаршуулах, улмаар дэлхийд таниулах, тэдний бүтээлийг орчин цагийн хэлбэрт найруулан дэглэж олон түмэнд хүргэх гол зорилготой.

Тус баг нь “Наадам”, “Намар” тоглолтыг сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник, технологиор тоноглогдсон концертын их танхимдаа, гэрэл, дуу, дүрс дуугаралтын онцгой шийдэлтэйгээр амжилттай гүйцэтгэж гадаад, дотоодын олон хүмүүсийн таашаалд хүрч, өндөр үнэлгээ авч байсан билээ. Тэгвэл энэ удаад “Өвөл” шоу тоглолтоо ирэх арванхоёрдугаар сарын 15,16-нд “Корпрэйт” зочид буудлын концертын танхимд хийхээр болжээ.

Энэ удаагийн “Өвөл” шоу тоглолтод Монголын авьяаслаг гоцлол хөгжимчид өөрсдийн авьяас, ур чадвараа гайхуулан хөгжимдөхөөс гадна, Өвөл цагийн өвөрмөц өнгө төрх дор, Өв уламжлал соёлоо харуулсан бүжиг, циркийн шилдэг үзүүлбэрүүдийг сонгон оруулжээ.

Мөн шинэ жилээ угтсан сюрприз болгоод дэлхийн алдартай кино дэлгэцийн бүтээлүүдээс санаа авч найруулсан гайхалтай шинэлэг бүтээлүүдээр “Өвөл” шоу тоглолтыг чимэх гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Өвөл” нэртэй шоу тоглолт болно   
Үзсэн: 273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй