Шууд Chart

Өмнөд Солонгост загас агнуурын онгоцны ослоор 13 хүн амь насаа алджээ

2017-12-05 09:21:06

Өнгөрсөн Ням гарагийн өглөө Өмнөд Солонгосын далайн баруун эрэг, Инчеон хотоос баруун хойд зүгт загас агнуурын онгоц 336 тонн жинтэй газрын тос тээвэрлэгч онгоцтой мөргөлдсөн осол болсон байна. Одоогоор ослын улмаас 13 хүн амь насаа алдаж, 2 хүн сураггүй байгаа тухай мэдээлж байна. Осол болох үед Өмнөд Солонгосын загас агнуурын "Сеончан-1" онгоцонд 20 зорчигч, багийн 2 гишүүн зорчиж явжээ. Сураггүй болсон хоёр хүний нэг нь загас агнуурын онгоцны ахмад болохыг хэвлэлүүд мэдээлж байна. Харин 336 тонн жинтэй түлш тээвэрлэгч онгоцон дээр хүн гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна.

Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын албаны шумбагчид сураггүй болсон иргэдийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд арах ажиллагаанд тус улсын тэнгисийн хүчний нисдэг тэрэг болон усан онгоцнууд оролцож, 7 хүнийг авран, эмнэлэгт хүргэжээ. Мөн ерөнхийлөгч Мун Жэ Ин аврах ажиллагааг удирдан, чиглүүлж, бүх талын нөөц бололцоогоор ханган ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн тэрээр сураггүй байгаа хүмүүсийг эрэн хайх, аврах ажлыг бүх нөөц боломжоо гарган явуулахыг холбогдох байгууллагууддаа үүрэг болгожээ. 3 жилийн өмнө Өмнөд Солонгост Севол гаталга онгоц осолдож, сургуулийн сурагчид голдуу 300гаруй хүн амь үрэгдэж байсан гашуун түүх бий.

Тухайн үеийн ерөнхийлөгч Пак Гын Хе Севол онгоцны ослын үед нөөц бололцоог ашиглаагүй, олон хүнийг аварч чадаагүй гэж олон нийтээс шүүмжлэл хүртэж, улмаар түүний энэ хайнга үйлдэл суудлаасаа буухад нь гол хөшүүрэг болсон гэж мэргэжилтнүүд үздэг. Энэ үүднээс одоогийн ерөнхийлөгч  Мун Жэ Ин энэхүү таагүй түүхийг давтахгүйн төлөө, аврах ажиллагаанд засгийн газрынхаа нөөц бололцоог ашиглаж ажиллаж байна уу даа гэж шинжээчид харж байна.













Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өмнөд Солонгост загас агнуурын онгоцны ослоор 13 хүн амь насаа алджээ  
Үзсэн: 869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй