Шууд Chart

“Youbionic” төхөөрөмж хүний гарын чадамжийг 2 дахин нэмэгдүүлнэ

2017-12-06 10:00:00

“Youbionic” компани хүний гарын чадамжийг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой роботжуулсан сарвууг бүтээсэн байна. Хүний гарын сарвууны хөдөлгөөнөөр удирдах боломжтой энэ төхөөрөмжийг 3D принтерээр хэвлэн гаргажээ.

“Youbionic” компани роботын салбарт хүний эрхтэнтэй төстэй төхөөрөмж бүтээн үйлдвэрлэдэг юм. Энэ бол тусгай зориулалтын мэдрэгчтэй бээлий бүхий төхөөрөмжийн тусламжтайгаар удирдах боломжтой робот хос гар юм. Мэдээж принтерээр хэвлэн гаргасан учир хуванцар материалтай. Механикжуулсан сарвуу нь 6 ширхэг “Актуоникс- нэртэй холбогч утасны дэмжлэгтэйгээр сарвууны хуруу бүрийг хөдөлгөдөг байна. 900 еврогийн үнэтэй роботжуулсан гар нь яг юунд ашиглагдах зориулалттайгаар бүтээсэн нь одоогоор тодорхой бус гэдгийг хэлж байгаа.

Гэсэн хэдий ч технологийн болон анагаах ухааны салбарын мэргэжилтнүүд энэ төхөөрөмж цаашид хүний хөдөлмөрийн чадамжийг нэмэгдүүлэх гол ач холбогдолтой туслах төхөөрөмж гэдгийг мэдээлжээ. “Youbionic” компани бол дэлхийд хамгийн анх удаа хиймэл гарыг 3D принтерээр хэвлэн гаргаж ирсэн компани юм. Тус компани тахир дутуу эрхтэнтэй хүүхэд, хөгшдөд туслах, тэдэнд бие сэтгэл санааны хувьд дэмжлэг үзүүлэх зорилготой бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргадаг технологийн салбар байгууллага юм байна.





Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Youbionic” төхөөрөмж хүний гарын чадамжийг 2 дахин нэмэгдүүлнэ  
Үзсэн: 879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй