Шууд Chart

БОАЖЯ-ныхан хүчирхийлэлд "ҮГҮЙ" гэж хэллээ

2017-12-07 12:00:21

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэл дэлхийн 180 гаруй оронд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Харин манай улсын хувьд уг аянд 1998 онд нэгдсэн бөгөөд энэ жил “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардсан дэлхий нийтийн хөдөлгөөн билээ.

Тэгвэл БОАЖЯ-ны удирдлагууд болон нийт ажилтан, албан хаагчид дээрх аянд нэгдэж, “Цагаан тууз” зүүн, хүчирхийлэлтэй тэмцэхэд олон нийтийг идэвхи санаачлагатай оролцохыг уриаллаа. Цагаан тууз зүүх нь хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэсэн утгыг илэрхийлдэг юм.

Дашрамд дурдахад, дэлхийн бусад улс орнууд харин “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг “Өрх гэрийн амар амгалангаас дэлхий нийтийн энх тайван руу” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Эх сурвалж: БОАЖЯ


БОАЖЯ-ныхан хүчирхийлэлд "ҮГҮЙ" гэж хэллээ  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй