Шууд Chart

"MNB Спорт" сувгийн студийн тайзны ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2017-12-20 16:21:03

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн "МNB СПОРТ" сувгийн студийн тайзны ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Тавигдах ерөнхий шаардлага:

- Тухайн чиглэлийн ажлын дадлага туршлагатай байх
- Үйл ажиллагаа эрхлэх холбогдох зөвшөөрөлтэй байх /ААН-н гэрчилгээний хуулбар болон бусад тусгай зөвшөөрлийн хуулбарууд нотариатаар баталгаажуулсан/
- Санхүүгийн чадамжтай байх
- Мэргэжлийн чадварлаг хамт олон байх

Хийгдэх ажлын даалгавар:

- MNB СПОРТ сувгийн тайзны ажлын зураг төслийг боловсруулах, тайзыг бүтээх ажлын үнийн санал, ажил гүйцэтгэх хугацааны хамт боловсруулж битүүмжлэн 2017 оны 12 сарын 26-ны 16 цагт багтаан ирүүлнэ үү.

Жич: Сонирхсон ААНБ, хувь хүн МҮОНРТ-ын 150-н студид ирж гүйцэтгэх ажлын талбайтай танилцаж хэмжилт хийх.

Тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан ААН, иргэн хуулийн этгээдэд хариу мэдэгдэх болно.

Хаяг: Баянгол дүүрэг 11-р хороо Хувьсгалын зам-3
МҮОНРТ өөрийн байр, санхүүгийн өрөө
Утас: 327232 /дотуур 2206/

Нийтэлсэн: MNB тендер

"MNB Спорт" сувгийн студийн тайзны ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 1632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй