Шууд Chart

НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны шуурхай хурал боллоо

2018-01-12 16:05:58

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар дамжуулан НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсээс 2017 оны үндсэн үзүүлэлт болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаархи зөвлөмжийг эмнэлгийн удирдлагуудад өгсөн бөгөөд томуу, томуу төст өвчний үед нийслэлийн зургаан дүүргийн хүүхдийн эмнэлэг, амбулаторийн тусламж, үйлчилгээнд хийсэн хяналтын дүнг танилцуулсан юм.



Мөн энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн явцын байдлыг танилцуулахын сацуу мал, амьтны галзуугийн  өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эрчимжүүлэн ажиллах талаар харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нарт сануулсан байна.



Ээлжит хурлын төгсгөлд 2018 оны хөрөнгө оруулалтын ажлын талаархи төлөвлөгөөг танилцуулж, бэлтгэл ажлыг хангуулах тухай болон харьяа байгууллагын хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудад хүргэх санамж, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах зэрэг олон талын мэдээллийг хүргэлээ.


НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны шуурхай хурал боллоо  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй