Шууд Chart

АНУ, БНСУ-ын төрийн тэргүүн нар Умард Солонгосын асуудлаар санал солилцжээ

2018-01-12 16:23:18

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин нар хоёр Солонгосын сайдын түвшний хэлэлцээний дараа утсаар ярьсан тухай Хөх ордноос мэдээлжээ. Хоёр удирдагч утсаар ярихдаа сая болсон хоёр Солонгосын хэлэлцээ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар АНУ болон Умард Солонгосын хооронд яриа хэлэлцээ явуулахад түлхэц өгөх боломжтой гэдэг дээр санал нэгджээ.

Мөн ерөнхийлөгч Трамп хоёр Солонгосын хэлэлцээ ахицтай яваад байвал энэ бүс нутагт ямар ч цэрэг армийн үйл ажиллагаа явуулахгүй байх боломжтой гэж мэдэгджээ. Харин Цагаан ордон, хоёр удирдагч утсаар ярихдаа Умард Солонгосын эсрэг шахалт үзүүлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх нь чухал гэдэг дээр санал нэг байгаа гэж мэдээлсэн байна. Дональд Трампын хувьд тохиромжтой цаг үед, зөв зохистой нөхцөл бүрдсэн цагт АНУ болон Умард Солонгосын хооронд яриа хэлэлцээ явуулахад нээлттэй байгаагаа өмнө нь илэрхийлжээ.

Гэвч сая хэлэлцээний үеэр Өмнөд Солонгосын тал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох яриа хэлэлцээ хийе гэдэг асуудлыг сөхөх үед Умард Солонгосын төлөөлөгчид нэлээн дургүйцсэн гэдгийг Сөүл мэдэгдсэн. Харин ч Умардын талаас АНУ Өмнөд Солонгос хоёрыг цэргийн хамтарсан сургуулилтаа зогсоо, дахиж ийм сургуулилт битгий хий гэдэг шаардлагаа дахин тавьсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНСУ-ын төрийн тэргүүн нар Умард Солонгосын асуудлаар санал солилцжээ  
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй