Шууд Chart

Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчдын сургалт зөвлөгөөн болж байна

2018-01-12 17:32:09

Эрүүгийн цагдаагийн албаны харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга нарын сургалт, зөвлөгөөн үргэлжилж байна. Сургалт зөвлөгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав хүрэлцэн ирж алба хаагчдад үүрэг чиглэл өглөө.

Удирдлагын манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулахад ач холбогдолтой энэхүү сургалт зөвлөгөөнд оролцогчдод хууль, эрх зүйн шинэчлэлт, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаны бодлого, үйл ажиллагааны хэтийн төлөвийн талаар мэдээлэл өгч, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг боловсронгуй болгох арга замын талаар санал солилцож буй юм. Сургалт, зөвлөгөөн энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.


Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчдын сургалт зөвлөгөөн болж байна  
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй