Шууд Chart

Дональд Трамп БНАСАУ-ыг Сөүл, Вашингтоны хооронд зөрчилдөөн үүсгэж магадгүй гэж үзэж байна

2018-01-13 11:45:18

Пхеньян Вашингтон болон Сөүл хооронд чулуу хаяж, зөрчилдөөн үүсгэж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байна. Тэрбээр “Уолл стрийт журнал” сэтгүүлд ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгджээ.

Ирэх сард Пёнчанд болох Өвлийн олимпийн үеэр АНУ, Өмнөд Солонгос хоёр цэргийн хамтарсан сургуулилтаа түр зогсоож завсарлага авсан нь Умард Солонгост нэг ёсны дохио зангаа болох ёстой гэдгийг Трамп тэмдэглэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Пхеньян Сөүл болон Вашингтоны харилцаанд сэв суулгах оролдлого хийж болзошгүй гэдгийг үгүйсгэхгүй байна.

Дональд Трамп “Би тэдний оронд байсан бол ингэх л байсан” гэж хэллээ. Трамп цааш нь хэлэхдээ "БНХАУ Пхеньянд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг ятгах тал дээр нааштай үүрэг гүйцэтгэсэн" гэдгийг онцолсон хэрнээ Бээжин үүнээс ч ихийг хийж чадна гэсэн байна.

Мөн БНАСАУ Хамгён-Пукто мужийн Пхунгери тосгон орчимд байрладаг цөмийн туршилтын талбайн баруун хонгилыг гүйнзгийрүүлэх, бэхжүүлэх ажлаа үргэлжлүүлж байгаа тухай мэдээ ирж байна. Сансрын хиймэл дагуулаас авсан гэрэл зургаас үзэхэд өнгөрсөн 12 дугаар сарын турш энд газар шорооны ажил маш идэвхтэй явагдаж байгаа нь нотлогдож байна. Энэ нь БНАСАУ цөмийн туршилтын талбайг туршилт хийхэд бэлдэж зэхэж байгааг харуулж байна. 2017 оны есдүгээр сард Пхеньян энд ойролцоогоор 250 килотонны хүчтэй устөрөгчийн бөмбөг туршсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп БНАСАУ-ыг Сөүл, Вашингтоны хооронд зөрчилдөөн үүсгэж магадгүй гэж үзэж байна  
Үзсэн: 469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй