Шууд Chart

"Ухаалаг" дарвуулт завиар судалгаа хийж байна

2018-02-01 13:08:02

Хүн төрөлхтөн XXI зууныг хүртэлх хугацаанд чамлахааргүй их судалгааг шинжлэх ухааны салбарт хийсэн. Бидний өнөөдрийг хүртэл олж мэдээгүй зүйлсийг олж, илрүүлэн судлахаар дэлхийн шилдэг эрдэмтэн, судлаачид ажилласаар байна.

Технологийн өндөр дэвшлийг өөртөө шингээсэн төхөөрөмжийг энэ салбарт хамгийн ихээр ашиглаж байгаа нь шинэ нээлт хийх боломжийг түлхүү олгож байна. “SAILDRONES” нэртэй ухаалаг дарвуулт завь өмнөд тэнгисийн бүсэд шинжлэх ухааны зорилготойгоор судалгаа, туршилт явуулж байна.

Тодруулбал, Австралийн "CSIRO" нэртэй эрдэмтэн, судлаачдын баг өмнөд тэнгисийн бүсэд өөрөө явагч системээр тоноглогдсон дарвуулт завийн тусламжтайгаар судалгаа, туршилтуудыг хийж байна. Судалгааг Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далайн өмнөд хэсэг болон Өмнөд мөсөн далайн бүс нутагт хийж байна. 

Австралийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Сан-Францискогийн “SAILDRON” компанитай хамтран гурван ширхэг өөрөө явагч дарвуулт завийг таван жилийн хугацаанд ашиглахаар ажиллаж байгаа талаар мэдэгдсэн юм байна. Тус автомат жолоодлоготой дарвуулт завь нь салхины чиглэл, урсгалын нөлөөтэйгээр чиглэлээ тодорхойлдог юм байна.

Харин нарны зайн хураагуур бүхий төхөөрөмжийн тусламжтайгаар эрчим хүчээр хангагддаг байна. Энэ нь далай, тэнгисийн бүсэд тус ухаалаг төхөөрөмж өөрөө бие даан жилийн 365 өдрийн турш судалгаа, туршилт явуулахад хангалттай гэж онцолсон юм. Ингэснээр далай, тэнгисийн бүс дэх шинэ төрлийн биет зүйл болон бусад зүйлсийг судлах эрдэм шинжилгээний ажлын мэдээллийг цуглуулан удирдлагын төвд дамжуулдаг байна.

Салхины урсгалаас хамааран чиглэлээ гарган явдаг ч гэлээ шаардлагатай тохиолдолд сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар далай, тэнгисийн аль ч бүсээс алсын зайны жолоодлогын горимд хүртэл ордог байна. Судалгааны ажил хийж байгаа тус ухаалаг төхөөрөмж Австралийн Тасман мужийн засаг захиргааны төвийн бүсэд очиж, мэдээллээ илгээдэг ажээ.

Өөртөө даралт хэмжигч, усны найрлага, нүүрсус, биомасс, далай, тэнгисийн усны түвшин гээд бусад төрлийн бүхий л зүйлсийг хэмжигч, мэдрэгч төхөөрөмжүүдтэй төдийгүй хэд хэдэн камераар тоноглогдсон юм байна. Ухаалаг дарвуулт завийг далай, тэнгист илгээж байгаа нь шинжлэх ухааны судалгааны салбарт хийгдэж байгаа анхны туршилт гэдгээрээ онцлогтой.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Ухаалаг" дарвуулт завиар судалгаа хийж байна   
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй