Шууд Chart

Японы алдарт бүжигчин хиймэл оюун ухаант төхөөрөмжийн тусламжтайгаар төгөлдөр хуур эгшиглүүлжээ

2018-02-05 14:09:07

Японы алдарт бүжигчин Кайжи Мориями "Ямаха" компанийн хиймэл оюун ухаант төхөөрөмжийн тусламжтайгаар төгөлдөр хуур эгшиглүүлжээ. Төхөөрөмж нь хүний биеийн хөдөлгөөн, бодлын тусламжтайгаар төгөлдөр хуур тоглох зориулалтын ухаалаг эд юм.

Орчин үед дэлхийн олон улсын технологийн хөгжүүлэгчид хиймэл оюун ухаант ухаалаг төхөөрөмжийг бүтээх их үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна. Хөгжмийн салбарт тэр дундаа, симфони оркестрийн томоохон тоглолтын үеэр япончууд энэ өвөрмөц, гайхалтай технологийг туршжээ. 

Хүний ар нуруун дээр байрлуулсан тусгай мэдрэгч төхөөрөмж болон гар, хөлөндөө байршуулсан төхөөрөмжийн тусламжтайгаар төгөлдөр хуур эгшиглүүлсэн байна.

Бүжигчин Кайжи Мориями энэ технологийг биедээ суурилуулан бүжгийн уран нарийн гайхалтай хөдөлгөөн хийж, төрөл бүрийн авиаг гаргажээ. Энэ үзүүлбэрийг Токио хотод зохиогдсон урлагийн тоглолтын үеэр олон нийтэд толилуулжээ. 

Кайжи Мориями өөрийн биеийн хөдөлгөөний тусламжтайгаар эгшиглүүлсэн төгөлдөр хуурын аялгууг Берлины симфони оркестрийн чуулгын хөгжимчдийн дэмжлэгтэйгээр тоглосон юм байна. "Ямаха"-гийн инженерүүдийн бүтээсэн энэ хиймэл оюун ухаант ухаалаг төхөөрөмж МИДИ өгөгдлийн дэмжлэгтэй ажилладаг. Өөртөө авсан мэдээллийг "Ямаха"-гийн Дисклавиер нэртэй цахилгаан төгөлдөр хууранд дамжуулах зарчмаар ажилладаг аж.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы алдарт бүжигчин хиймэл оюун ухаант төхөөрөмжийн тусламжтайгаар төгөлдөр хуур эгшиглүүлжээ   
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй