Шууд Chart

Л.Ганболд: Бүх шатанд сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй

2018-02-07 12:24:43

Хөвсгөл аймгийн удирдах ажилтны нэгдүгээр улирлын цугларалт АЗДТГ-ын Соёмбо танхимд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд аймгийн төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцож хийж гүйцэтгэсэн ажлынхаа алдаа оноо, цаашид баримтлах бодлого үйл ажиллагаагаа хамтран хэлэлцэв. Зөвлөгөөнийг нээж Аймгийн Засаг дарга Л.Ганболд МУ-ын Засгийн газраас баримталж буй бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж чиглэл өглөө.

Бүх шатанд сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх замаар хэмнэлт гаргаж ажиллах, хууль дээдлэх, хэрэгжүүлэх талаар онцгой анхаарч ажиллахыг санууллаа.

Аймгийн ИТХ-ын дарга  Л.Төмөрбаатар хэлсэн үгэндээ: төрөөс олгогдсон бүрэн эрхээ хариуцлагатай биелүүлэн, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ дэмжин ажиллахыг уриаллаа.

Мөн ИТХ батлан гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийг, чанартай гүйцэтгэлийг та бүхнээс шаардана. Иймд ИТХ-аас гарсан тогтоол шийдвэрийг биелүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгож байна гэдгийг хэллээ. Түүнчлэн өвөлжилттэй холбоотой асуудалд анхаарч отроор өвөлжиж буй ард иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхийг сануулж ажлын амжилт хүслээ.




Л.Ганболд: Бүх шатанд сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй   
Үзсэн: 450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.118.xxx] 2018-02-08 01:37
hoshgorii

Бидэнтэй нэгдээрэй