Шууд Chart

“Tesla roadster” цахилгаан хөдөлгүүртэй автомашин ангарагийн зүг жолоо мушгижээ

2018-02-08 14:59:44

АНУ-ын сансар судлал болон пуужин үйлдвэрлэгч “Спайс Икс” компани саяхан дэлхийн хамгийн хүнд жингийн “фалкон хээви” нэртэй тээвэрлэгч пуужингаа амжилттай туршсан талаараа мэдээлсэн. Анхны туршилтын нислэгт тус компанийг үүсгэн байгуулагч Илон Маск өөрийн компанийн бүтээсэн улаан өнгийн “Роадстэр” нэртэй цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа пуужингийн урд хэсэгт байрлуулж задгай сансарт гаргасан юм. Задгай сансарт дэлхийн тойрог замд хүрч очсон автомашины дүрс бичлэг дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Илон Маск Ангараг төслийн хүрээнд хүн төрөлхтнийг 2024 он гэхэд улаан гаригийн гадаргуу дээр хүргэж өгнө гэж амлаад байгаа. Энэ хүрээнд ангараг гараг дээр хүрч очих хүчин чадалтай тээвэрлэгч бүтээх ажлаа үргэлжлүүлсээр байгаа нь энэ юм. Харин энэ удаад өөрийн улаан өнгийн роадстэр автомашинаа илгээсэн нь нислэгийн сансрын пуужин тээвэрлэлтийн салбарт өвөрмөц нэгэн үйлдэл болж байгаа юм. Тэрээр өөрийн автомашины суудал дээр сансрын нисэгчийн хувцас өмссөн манекенийг суулгаж өгчээ. Зүгээр ч нэг суулгах бус задгай сансарт уйдаагүйн тулд Девид Боуигийн Спайс оддитит нэртэй дууг хөгжимд нь эгшиглүүлсэн байна. Мөн урд талын хянах дээр нь донт пайник буюу битгий сандар бүү ай гэсэн утгатай зүйл бичиж үлдээсэн нь нилээд хошин үйлдэл болсон юм.

Мөн Адам Дугласын сансар огторгуйн гарын авлага нэртэй номыг хүртэл байршуулсан байна. Илон Маскийн машин дэлхийн тойрог зам дагуу ойролцоогоор  цаг нислэг үйлдсэнийхээ дараагаар Ангараг гаригийн зүг жолоо мушгих юм байна. Тэсла роадстэр машин бол хүний суудалтай цахилгаан хөдөлгүүртэй спорт загварынх.  2017 онд үйлдвэрлэгдсэн. 2020 оноос эхэлж үйлдвэрлэлт нэвтрүүлнэ. Илон Маск өөрийнхөө энэ машиныг төрөл дотроо хамгийн хурдан нь хэмээн мэдээлж байгаа юм. 2008 онд хамгийн анхны загвар нь худалдаанд гарч байсан.

Гурван ширхэг цахилгаан хөдөлгүүртэй, нэг нь урдаа үлдсэн хоёр нь ард хэсэгтээ. 1814 кг жинтэй, дээд хурд нь 400 км цаг хэмээн танилцуулж байгаа юм. Дизайнераар нь Франц фон Хольхаузен ажилласан.

Худалдаанд 200 мянган ам.долларын үнэтэйгээр борлуулагдана.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Tesla roadster” цахилгаан хөдөлгүүртэй автомашин ангарагийн зүг жолоо мушгижээ  
Үзсэн: 366 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.91.115.xxx] 2018-02-11 09:58
Худалч!!! Тэр машиныг Улаан нүдэн гаригийн зүг ниссгэсэн. Марс гаригийг тэгж орчуулдаг юм. Харин Венера гаригийг Ангараг гэж орчуулдаг юм. Танай телевизийнхний мэдлэг боловсрол буурч байгаа нь үг үсгийн болон найруулгын алдаатай мэдээ, текст их дамжуулдаг болсноос харагдаад байх болж. Заримдаа дээд биш гэхнээ бүрэн дунд сургууль төгссөн хүмүүсийг ажилд авчидаггүй юм байхдаа гэж боддог боллоо. Эртээд Олон улсын мэдээгээр Пехньян улс гээд л яриад байна лээ. Өнөө өглөө доогуур явдаг тесктээр "Оюуний" гээд л бичсэн байсан. Эр, эм үгийн ялгааг сургуулийн бага ангид заадаг байх. хэхэ

Бидэнтэй нэгдээрэй