Шууд Chart

Шонхрууд зүүн бүсийг хошуучлалаа

2018-02-09 10:29:41

Зүүн бүсийн аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт өчигдөр МҮЭСТО-нд боллоо. Тоглолтын эхнээс Ховд Шонхрууд илүү тоглолтыг үзүүлж байсан ч гэхдээ хоёрдугаар үед  Сүхбаатар “Альянс Тех” баг оноог  зургаа болгож ойртуулсан юм. Гэхдээ гуравдугаар  үе эхлээд Ховд Шонхрууд баг онооны зөрүүг эргүүлэн холтгож 20 онооны давуу болж итгэл төгс тэргүүлж эхэлсэн юм.

Шийдвэрлэх үед “Шонхрууд” баг ээлж дараалсан техникийн алдаа авч хүнд байдалд орсон юм. Сүхбаатар аймаг оноог нөхөж чадалгүй явсаар хожигдол хүлээлээ.

Сүхбаатар аймгийн багийн ахлагч энэ тоглолтод “Ховд Шонхрууд” багаас Э.Дөлгөөн  23 оноо, 21 самбар авч дабл дабл хийсэн байна.

Мөн BJ Young  23 оноо, арван самбар, найман оновчтой дамжуулалт, Г.Цэнгүүнбаяр 14 оноо, 11 самбар авлаа.  Харин эсрэг багаас Б.Золбаяр 13 оноогоор багаа тэргүүлсэн бол багийн ахлагч Б.Батзолбоо 15 довтолгооноос нэгийг нь ч хийсэнгүй. 

Цувралын дараагийн тоглолтод техникийн алдааны улмаас Шонхрууд багийн тоглогч BJ Young, Б.Хангай нар дасгалжуулагч Ш.Азжаргал нар оролцохгүй аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шонхрууд зүүн бүсийг хошуучлалаа  
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй