Шууд Chart

Залуу хосууд аялахад тохиромжтой таван улс

2018-02-10 12:02:52

Залуу хосууд гадаад улс орон руу аялж зугаалах жишиг дэлхийн улс оронд тогтоод байна. Залуучуудад тулгардаг ганц бэрхшээл бол аяллын зардал байдаг. Тэгвэл аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд залуу хосуудад зориулан хамгийн хямд зардлаар хилийн чинадад очиж аялах боломжтой таван улсыг нэрлэжээ. 

1. Болгар улсын нарлаг наран шарлагын газар

Энэ газарт нэг хоногийн амралтын төлбөр 54 ам.доллар байдаг байна. Үүнд аяга кофе, шар айраг, хүйтэн ундаа, хундага дарс, цэвэр ус, нарны тос, гурван удаагийн хоолонд орох зэрэг бусад зардлууд багтдаг ажээ. Тус бүсэд нийтдээ 800 гаруй зочид буудал үйл ажиллагаа явуулдаг байна. Үзэсгэлэнт байгаль, усан сан, наран шарлагын талбай, чимээгүй, амгалан тайван орчин гээд жуулчдын аялал амралтад хамгийн их тохирсон газар. Тодотгоход, энэ нь хамгийн хямд өртөгтэй газар юм.

2. Токио хот

Хямд зардлаар аялах боломжтой газрын жагсаалтын хоёрдугаарт Японы Токио хотыг нэрлэжээ. Токиод нэг өдрийн аяллын зардал 62 орчим ам.долларт хангалттай гэж үзэж байгаа юм. Энэ газар жилийн аль ч улиралд очиж амарч зугаалахад тохиромжтой гэдгээрээ давуу талтай. Хамгийн сонирхолтой зүйл бол уламжлалт цай, хоолны урлаг гэдэгтэй хэн ч эргэлзэхгүй.

3. Португалийн Алгарве

Гуравдугаарт Португалийн Алгарве нэрлэгджээ. Энэ газар нэг өдрийн аялал хийхэд 63 ам.доллар. Хамгийн сайхан далайн эргийн амралтын газар бол Алгавре гэж хэлдэг. Байгаль нь үзэсгэлэнтэй. Жинхэнэ жуулчдын эх орон гэж хэлэхэд буруудахгүй.

4. Прага хот

Жагсаалтын дөрөвдүгээрт Чехийн Прага хот нэрлэгдсэн байна. Тус хотод хосууд нэг өдрийн турш 76 орчим ам.доллараар хямд зардлаар амрах,  аялах боломжтой гэжээ.

5. Кэйп Таун

Тавдугаарт, Өмнөд Африкийн хоёр дхаь том хот болох Кэйп Таун нэрлэгдсэн байна. Энэ хотод бүтэн өдрийн турш амарч аялахад 79 ам.доллар  хангалттай. Өмнөд Африктаа аялал жуулчлалаараа дээгүүрт бичигддэг. Сувецийн суваг 1869 онд хийгдэхээс 200 гаруй жилийн өмнө Кейптаун нь Зүүн Африк, Энэтхэг, зүүн Ази руу явж байсан Голландын усан онгоцуудын хангамжийн бааз болж анх байгуулагджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Залуу хосууд аялахад тохиромжтой таван улс   
Үзсэн: 1790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Uugii [182.160.3.xxx] 2018-02-11 09:24
Japan

Бидэнтэй нэгдээрэй