Шууд Chart

“Цагаан сар-Эрдэнэтэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

2018-02-13 11:47:13

Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг дэмжин сурталчлах, хэрэглэгчдийг нэг дороос хямд үнэтэй худалдан авалт хийх нөхцөл боломжоор хангах зорилгоор, “Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгч, бизнес эрхлэгчдээ дэмжицгээе” уриан дор өчигдөр Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын “Б” заланд “Цагаан сар-Эрдэнэтэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа өчигдөр нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэн худалдааг Орхон аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар санаачлан, Баян-Өндөр, Жаргалант сумдын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Биеийн тамир, спортын газар, “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ, Хүнсчдийн холбоо, Сүлжмэлийн холбоо, Оёдолчдын холбоо, Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн худалдаанд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй 46 хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.

Үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих үүднээс харъя баг, сум болон Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэст үйл ажиллагаа эрхэлж буй тухай бүртгэлтэй үйлдвэрлэгчдээ ямар нэгэн түрээсийн хураамжгүйгээр тус үзэсгэлэн худалдаанд оролцуулж байгаагаараа давуу талтай юм. Үзэсгэлэн худалдаанд Орон нутагт үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүн болох цагаан идээ, Монгол үндэсний хувцас, хэрэглэл, оёдол, гар урлал бэлэг дурсгалын зүйлс, гутал, сүлжмэл, ноос ноолуур, арьсан эдлэл зонхилж байлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн  Худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, өрхийн аж ахуй, жижиг бизнесийг дэмжих асуудал хариуцсан мэргэжилтэн М.Батцэнгэл, ХХААГ-ын мэргэжилтэн Г.Батдэлгэр болон Баян-Өндөр, Жаргалант сумдын мэргэжилтнүүд оролцлоо.

Үзэсгэлэнд оролцож буй бүтээгдэхүүнээс шилдгүүдийг тодруулан  Гран при, шилдэг бүтээгдэхүүн, импорт орлосон шилдэг бүтээгдэхүүн дэвшилтэт сав, баглаа боодолтой бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн гэх мэт номинацуудаар шагнал гардуулна.


“Цагаан сар-Эрдэнэтэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй