Шууд Chart

Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ

2018-02-14 16:52:59

“Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөр нь мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарах, тархах шалтгаан, нөхцөлийг хязгаарлах, эрүүлжүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ авах, малын өвчнөөр тайван, эрүүл байдлаа дотоод, гадаадад баталгаажуулан хадгалах, иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох зорилготой юм. 

Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиуд мөн “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлагдсанаар мал,амьтны гоц халдварт өвчинтэй гарсных нь дараа тэмцэх бус гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх эрхзүйн цогц зохицуулалт бий болж байгаа юм. 


Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй